“Дотоодын мөрдөн шалгах ажиллагааны арга зүй” сургалт болжээ

img

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй”, “Дотоодын мөрдөн шалгах ажиллагааны арга зүй” сэдэвт сургалтыг УЕГ-ын Сургалт дадлагын төвд зохион байгуулжээ.

ө

Сургалтад Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон Хууль сахиулахын их сургуулийн багш нарын 40 алба хаагч оролцсон байна.

ө

Сургалтыг Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн Унгар улсын цагдаагийн байгууллагын сургагч багш Др. Зсолт Молнар явуулж, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, дотоод хяналт, мөрдөн шалгалт, төлөвлөгөөний загвар, сургалтын орчин үеийн арга хэлбэр, аргачлал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шудрага байдал, хяналт зэрэг сэдвээр явуулжээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ