Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ

img

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн офицер, ахмад Ж.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг энэ сарын 5-ны өдөр давж заалдах шатны IX шүүхэд хэлэлцжээ. Давж заалдах шатны шүүхэд Ж.Эрдэнэчимэг, Н.Золзаяа нарын холбогдсон уг хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

а

Шүүгдэгч Ж.Эрдэнэчимэгийг 2011 онд иргэн Ө.Золзаяагаас “Дүүд чинь холбогдох хэргийг нааштай шийдвэрлүүлж өгнө” хэмээн хоёр сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан. Прокурорын байгууллага уг хэрэгт бусдын эд хөрөнгө залилсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

а

Анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэчимэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэж, бусдад хахууль өгсөн, худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдсон Н.Золзаяаг цагаатгаж байжээ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ