Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

img

Аргын тооллын 2014.10.8, Лхагва гариг, билгийн тооллын 15, намрын дунд харагчин тахиа сарын дэлгэрүүлэгч одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 07 цаг 21 минутад мандаж, 18 цаг 29 минтуад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

а

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 18 цаг 22 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ