“Кожеговь” иргэдийг малжуулж, боловсролыг дэмжинэ
Францын “Арева” группын охин компани “Кожеговь” ХХК Дорноговь аймгийн Дулаан-Уулд ураны хайгуулын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн чиглэлээр орон нутгийн иргэдэд хандсан ажлыг зохион байгуулдаг байна. Саяхан тус компанийн Ерөнхий захирал Тьерри Плэзант Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд, удирдлагуудтай уулзсан юм. Ингэхдээ малгүй иргэдийг малжуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлээр ярилцжээ.
1
Малжуулах төсөл 2006 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Нэг өрхөд 45 мал өгч, хоёр жилийн хугацаатай төсөл үргэлжилдэг аж. Энэ нь иргэдийн амьдралд сайн нөлөө үзүүлж байгаа. Энэ төсөлд 16 айл хамрагдсан байна. Амьжиргааны төвшин доогуур орлоготой айлд энэ нь сайнаар нөлөөлдөг. Хоёр жилийн хугацаанд малаа маллаад тухайн айл 100 малтай болдог байна. “Хугацааны хувьд гурван жил болгоод, төсөлд хамрагдах айлын тоог нэмбэл сайн байна. Энэ төсөлд огт малгүй буюу цөөн тооны малтай өрхийг хамруулна” хэмээн орон нутгийн удирдлагууд ярьж байлаа.
1
“Хамтдаа хөгжлийн гарц хайя”
1
Саяхан “Кожеговь” компанийн шугамаар малчдын төлөөлөл Казахстан улсад зорчин “Катко” ураны уурхайн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Улаанбадрах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Эрхэмболд малчдыг ахлан явсан. Тэрбээр “Кожеговь” компанийн удирдлагыг хүлээн авч уулзахдаа тус улсад зорчсон талаархи өөрийн болон малчдын сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Тэрбээр:
-Бид долоо хоног Казакстан улсад зорчиж, тус улсын хөгжил, дэвшил, “Катко”-гийн уурхайн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Ураны үйл ажиллагаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлдөггүй болохыг харлаа. Тэнд бут, заг хоёр жилийн хугацаанд байгалийн жамаараа ургасан байна. Малчид, мал эмнэлгийнхэнтэй уулзлаа. Манай энд гардаг малын өвчлөл тэнд байдаггүй юм байна. Ураны байгаль орчин, хүн малд сөрөг нөлөөтэй гэх ташаа ойлголт бидэнд байсан. Харин Казахстаны хөгжлийг хараад хамтран ажиллаж, хөгжлийн гарцыг хайх хэрэгтэй гэж бодлоо гэсэн юм.
1
Зүүнбаян сумын тавдугаар багийн малчин Н.Лхагвадорж:
-“Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Казахстанчууд эрүүл мэнд, байгаль экологийн асуудлаар шаардлага өндөр байдаг юм байна. Орон нутгийн хөгжилд хэрэгтэй зүйл их хийгджээ. Манай улс орны хөгжил цэцэглэлтэд ч их хувь нэмэр оруулах юм байна. Бид ураны үйл ажиллагааг анх эсэргүүцэж байсан. Харин Казахстан улсын хөгжил цэцэглэлт, “Катко”-гийн уурхайн үйл ажиллагааг хараад санаа бодол минь өөрчлөгдсөн. Анх ураныг аюултай гэх сэтгэлгээ бидний тархинд гүн шингэсэн байжээ. Харин одоо манай иргэдэд уран аюулгүй гэдгийг ойлгуулбал эсэргүүцэл ч бага тулгарна. Түүнээс гадна орон нутгийн иргэд бид ураны үйл ажиллагаа явуулж байгаа “Кожеговь” компанитай хамтран ажиллах хэрэгтэй юм байна.
1
Улаанбадрах сумын хоёрдугаар багийн ирэн Г.Цэдэв:
-Аюулгүй ажиллагааг чанд баримталбал уран хоргүй юм байна гэдгийг ойлголоо. Цаашлаад ураны үйл ажиллагаа явуулах нь улс орны хөгжилд хэрэгтэй болохыг Казакстан улсын хөгжил харуулж байна.
1
Улаанбадрах сумын нэгдүгээр багийн малчин н.Төмөрхуяг:
-Би ураны үйл ажиллагааг эсэргүүцэж байсан. Хүн, малд хортой гэж бодсон. Харин өнөөдөр Казахстаны хөгжлийг нүдээр очиж үзээд ирлээ. Их сайхан хөгжиж байгаа орон байна. Ураны уурхайнхаа дэргэд мал нь бэлчиж, айл өрх нь зэрэгцэн оршин суудаг юм байна. Ураны талаарх миний ойлголт өөрчлөгдсөн. Аюулгүй байдлыг чанд мөрдөн ажиллавал уран аюултай биш харин ч эдийн засаг, улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй зүйл байна.
1
Улаанбадрах сумын тавдугаар багийн албан хаагч н.Оюунцэцэг:
-Нутаг орныхоо иргэдийн итгэлийг өвөрлөн Казахстан орноор аялаад ирлээ. Тэнд ураны үйл ажиллагаатай холбоотой бүхий л хүмүүстэй уулзлаа. Мал эмнэлэг нь хяналт сайтай ажилладаг юм байна. Малаа жил бүр вакцинжуулдаг, цусан туулга гардаггүй гэж байна. Хөрөнгө оруулалт их хийгдэж, эмзэг бүлэгт чиглэсэн арга хэмжээнүүд байнга явагддаг гэнэ. Сургууль дээр өдөр өнжүүлэх байдаг нь их таалагдлаа. Ажилтай бид хүүхдүүдээ сургуулиас нь тарахад гэрт нь ганцааранг нь үлдээх гээд асуудал их байдаг. Тэнд ээж аавууд нь ажлаа тараад иртэл хүүхдүүд нь сургуулийнхаа өдөр өнжүүлэхэд амарч байдаг юм байна хэмээн тус тусын сэтгэгдлээ хэлж байлаа.
1
“Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант “Монголд хэрэгжих төсөл ч энэ чиглэлд явна. Иргэд хоорондын харилцаанд цаашид шинэ алхам хийнэ. Орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Төслийн эхний шатанд иргэдтэй байнга уулзаж байгаа” гэв.
1
Дөрвөн оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлнэ
1
Дорноговь аймгийн Зүүнбаян багийн 12 жилийн сургуулийн 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн баярын арга хэмжээ 9 сарын 19-нд болсон юм. Тус сургуулийн ойн баярын арга хэмжээнд “Кожеговь” компанийн захирал Тьерри Плэзант оролцсон юм. “Кожеговь” компани энэ жил тус сургуулийг төгсөн, Улаанбаатар хотноо их, дээд сургуульд суралцахаар болсон дөрвөн хүүхдийн сургалтын төлбөрийг дөрвөн жил бүрэн санхүүжүүлэхээр болсон байна. Баярын үеэр дээрх дөрвөн хүүхдэд батламж гардууллаа. “Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант баярын арга хэмжээнд оролцон хэлсэн үгэндээ “Бид үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийнхаа хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулалт хийдэг. Өнгөрсөн хугацаанд танай сургуульд компьютерийн кабинетийг бүрэн тохижуулж өглөө. Багш нарын мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ирлээ. Өнөөдөр их, дээд сургуульд суралцах дөрвөн хүүхдийн сургалтын төлбөрийг манай компани ивээн тэтгэхээр болж, батламж гардуулж байна. Танай сургуульд орос, англи хэл заадаг юм байна. Цаашдаа хичээлийн сургалтын хөтөлбөрт франц хэлийг оруулахыг бид танд санал болгож байна. Бүгдээрээ судалж үзье” гэлээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ