Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордны 14 давхарт

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Хуралдаанаар тулгамдаж буй цаг үеийн асуудлаар дүүргийн Засаг дарга нар мэдээлэл өгч, тухайн асуудалтай холбогдох байгууллагаас тодруулга авна. 91040607

ө

Хэвлэлийн Хүрээлэнд

 11:00 цагт Азийн хөгжлийн банкны мэдээлэлтэй.

а

Гадаад харилцааны яамны хурлын танхимд

10:00 цагт Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XII хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 9-ний 10:00 цагт  болно. Хурлыг Монгол талаас ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ даргална. Утас: 88093607

б

ХУД-т

12:00 цагт Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын арын уулзварыг албан ёсоор нээнэ. ЭЗХЯам, "ГУДАМЖ" ТӨСӨЛ.

ө

НМХГ-ын хурлын зааланд

13:00 цагт  Нийслэл, дүүргүүдийн Халамж, үйлчилгээний хэлтсүүдэд хийгдсэн санхүүгийн хяналт шалгалт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар нээлттэй хэлэлцэх болно.Утас 9907-0909

ө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:40 цагт Тахарын албаны алба хаагчдын тангараг, үнэмлэх, энгэрийн тэмдэг хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 8977-3340

а

Туушин зочид буудлын 5 давхрын хурлын танхимд

10:00-17:00 цагт Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банкнаас зохион байгуулж буй "Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн орнуудын гадаад худалдааг хөгжүүлэх, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг сайжруулах, хилийн хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар туршлага судлах олон улсын хуралдаан"-ы сүүлийн өдрийн хуралдаан болно.

ө

"Blue Sky tower"-ын "Crystal" танхимд

12:00 цагт Нэгvн студиэс шинээр мэндэлж буй Асур хамтлагийн танилцуулга болох анхны хэвлэлийн бага хурал болно.

ө

Сэргээн засалт хөгжлийн төвийн зааланд

09:00-12:00 цагт Олон улсын хараа хамгаалах өдөрт зориулан ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт зориулсан хүүхдийн нүдний эрүүл мэндийн боловсрол олгох, хараа хамгаалах тухай сургалт болно. Холбогдох утас: 88090974

ө

МҮЭХ-ны байрны 4 давхарт

 12.00 цагт улсын төсөв, бусад асуудлаар МҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Холбоо барих:99027019

а

Улаанбаатар хотын музейд

11:00 цагт Монгол Улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж, монголчуудын зүрх сэтгэлд бахархан дуурайх хүний нэг болсон Дилав хутагт Жамсранжавын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

а

Тэнгис кино театрын VIP зааланд

17:00 цагт Улаанбаатар кино наадмын хэвлэлийн бага хурал болно.

ө

Улаанбаатар чуулгын байранд

14:00 цагт “Yйлсийн Сайхан Улаанбаатар” мюзиклын хэвлэлийн хурал болно. “Universe Best Songs-2009” наадмын Гранпри шагналт, дуучин Ч.Цэлмүүн, Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина, Тэнүүн, Зоригоо нарын гол дүрд нь тоглож буй “Yйлсийн Сайхан Улаанбаатар” мюзикл энэ сарын 23, 24, 25-нд тоглогдоно.

ө

МҮОХ-нд

11:00 цагт Нью-Жуулчин компанийн Rio-2016 тасалбар борлуулах онцгой эрхийг олгох хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

ө

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ