Ой хээрийн түймэр 17 хувиар буурчээ

img

Ой хээрийн түймрийн байдлыг энэ оны эхний 9 сарын дүн мэдээгээр авч үзэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймрийн тоо 17 хувиар, шатсан талбай 30 хувиар буурчээ. БОНХЯ-ны Шуурхай мэдээлэл, зохицуулалтын алба нь ой хээрийн түймрийн эрсдэлтэй хавар, намрын улиралд Цаг уур орчны шинжилгээний газрын Зайнаас тандан судлах хэлтэстэй хамтран сансрын хиймэл дагуулаар түймрийн байршлыг илрүүлэн ОБЕГ-т мэдэгдэн, шуурхай унтраах арга хэмжээ авч байна. Түймрийн байдлыг авч үзвэл ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарч байна. Тухайлбал, тамхины ишээ унтраалгүй хаях, отог байгуулсан галаа бүрэн унтраалгүй үнс нурмаа ил задгай орхих, машин болон мотоциклын яндангаас оч хаяж түймэр гарсан үйлдлүүд тогтоогдсон байна.

б

Иймд ой хээрийн бүсэд зорчиж яваа хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх, сануулга зааварчилгаа өгөх ажлыг тогтмолжуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх талаар орон нутгийн Байгаль орчны газруудтай байнга хамтран ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ