
Mөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 0.6 хувь, оны эхнээс 30.8 хувь, өмнөх оны мөн үеэс 55.4 хувиар өсч 6123.2 тэрбум төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 2011 оны 7 дугаар сараас хойш буурсан байна.
Арваннэгдүгээр сард төгрөгийн харилцахын жилийн өсөлтийн хурд өмнөх сарынхаас 35.3 нэгж хувь, гадаад валютын харилцахынх 12.2 нэгж хувиар тус тус буурч, харин гадаад валютын хадгаламжийнх 49.9 нэгж хувь, банкнаас гадуурх мөнгөнийх 13.3 нэгж хувь, төгрөгийн хадгаламжийнх 8.7 нэгж хувиар тус тус нэмэгджээ.
2011 оны 11 дүгээр сарын байдлаар М2 мөнгөний жилийн өсөлтийн 48.8 хувийг төгрөгийн хадгаламж, 19.3 хувийг төгрөгийн харилцах, 17.2 хувийг гадаад валютын хадгаламж, 8.4 хувийг гадаад валютын харилцах, 6.3 хувийг банкнаас гадуурх мөнгө тус тус бүрдүүлжээ.
Төгрөгийн хадгаламжийн нийт мөнгөний жилийн өсөлтөд үзүүлэх нөлөө өмнөх сарынхаас 5.2 нэгж хувь, төгрөгийн харилцахынх 1.8 нэгж хувь, банкнаас гадуурх мөнгөнийх 0.7 нэгж хувиар тус тус буурч, харин гадаад валютын хадгаламжийнх 5.7 нэгж хувь, гадаад валютын харилцахынх 2.0 нэгж хувиар тус тус өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ