Монголын зургаан оюутан Армянд үнэгүй сурна
Бээжингээс Монгол Улсыг хавсран суугаа Бүгд найрамдах Армян улсын Элчин Сайд Армен Саргсян энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр тал Монгол-Армяны найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцжээ.
ө
Мөн энэ үеэр Элчин сайд Армен Саргсян Бүгд найрамдах Армен улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын зургаан оюутныг тус улсад үнэ төлбөргүй сургах болсныг мэдэгджээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ