Мансууруулах бодисын эсрэг БНХАУ-тай хамтран ажиллана

img

Цагдаагийн Ерөнхий газарт өчигдөр зохион байгуулсан уулзалтанд хятадын талаас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын НАХЯ-ны Мансууруулах бодисонд хяналт тавих товчооны дарга ноён Юу Хайбин, дэд дарга Ван Хон Пэн, тус товчооны ажилтан Вен Зи Ронг, ӨМӨЗО-ны НАХТэнхимийн мансууруулах бодисонд хяналт тавих тэнхимийн мансууруулах бодисонд хяналт тавих төвийн захирал Юу Хай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гансү бүс нутгийн НАХТ-ийн дэд дарга Цао Ийхон нар оролцсон байна.

а

Харин монголын талаас ЦЕГ-ын газрын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга туслах комиссар Д.Батжаргал, Зохион байгуулалттай тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ж.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс оролцжээ.

а

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав “1998 оноос хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт гадаад улс оронд ял шийтгэгдсэн болон шалгагдсан манай улсын нийт 71 иргэнээс 46 буюу 67 хувь нь БНХАУ-д шалгагдсан байна. Энэ нь манай хоёр улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, алба, ажилтнуудаа сургаж дадлагажуулах, мэдээ, мэдээллийн урсгалыг солилцох арга, технологийг боловсронгуй болгох нэн тэргүүний шаардлага байна. Дээрх тулгамдаж буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэхэд та бидний энэхүү уулзалт, ярилцлага тодорхой үр дүн өгнө гэдэгт найдаж байна” хэмээжээ. Хятадын тал энэ асуудлуудад анхаарлаа хандуулж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manai hyyli daanch cyl bas er*edeg.delhiid har tamhi er*edeg oron heg ch baihgvi.20jilees baga yal baij bolohgvi.mash olon hvnd taraadag hort vildeltei.dyychin lhagsvren olon zalyysiig svitgesen.bi hvrtel abch baisan. avahgvi bol zodno.dartlana geecholon ohid zalyysiig mansyyryylj hvchindej baisan gomo baigaa um.mansyyrch yavaad hvn dairch alsan. gomo
2014-10-09