Сонгон шалгаруулалтыг дахин явуулна
Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралтад “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу Ашигт малтмалын газраас нэр бүхий 14 талбайд сонгон шалгаруулалт явуулсан билээ. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан дөрвөн талбайд оролцсон компаниудаас “Эм Эм Ар Ай” ХХК, “Тулга трэйд” ХХК, “Түмэн айл инвест” ХХК-иуд нь шалгарч, хайгуулын талбай эзэмших эрхтэй болжээ.
ө
Харин сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй үлдсэн 10 талбайд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Дахин явагдах сонгон шалгаруулалтыг энэ сарын 23 –ны өдөр нээх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ