Мянганы замын хэвтээ тэнхлэгт өөрчлөлт оруулах шаардлагатай
Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай УИХ-ын 2001 оны 9 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээж аваад байна.
Мянганы зам төслийн хэвтээ тэнхлэгийг барих ажил явагдаж, өнөөдрийн байдлаар баруун чиглэлд Өндөрхаан, зүүн чиглэлд Булган аймгийн Дашинчилэн сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоод байгаа бөгөөд шинээр Дашинчилэн Орхоны гүүр чиглэлд 80 км, Хануйн гүүр-Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлд 165 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлд 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил явагдаж байгаа аж.
Монгол улсын Засгийн газар нь Азийн авто замын сүлжээ байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2004 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрээр Азийн авто замын сүлжээний АН-3, АН-4, АН-32 гэсэн чиглэлүүд дайран өнгөрч байгаа юм байна. Монгол улсын авто замыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон бусад эдийн засгийн тооцоо, судалгаанд үндэслэн АН-32 чиглэлийн одоо мөрдөгдөж байгаа Засгийн газруудын хооронд байгуулсан хэлэлцээрт нэгдэн орсон чиглэлийг баримтлах замаар Мянганы зам төслийн хэвтээ тэнхлэгт дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.
Мянганы замын хэвтээ тэнхлэгт зүүн талаас Улсын хил-Сүмбэр гэсэн чиглэл нэмэх, хэвтээ тэнхлэгийн Дашинчилэн-Өгийн доод гүүр-Батцэнгэл-Хануйн гүүр гэснийг Дашинчилэн-Өгийнуур-Батцэнгэл-Ихтамир болгон өөрчлөх саналыг тогтоолын төсөлд тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ