Дэлгүүрийн эзэн борлуулагчийг хөнөөжээ
АПУ компанийн гэрээт борлуулагч “Алтан тэвш” дэлгүүрийн эзэн Б.Алтанхуяг өнгөрөгч есдүгээр сарын 15-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт борлуулалт хийж яваад, “Хьюндэй грейс” маркийн автомашинтайгаа сураггүй алга болсон. Тэрээр алга болох үедээ найм орчим сая төгрөгийн бараатай, дөрвөн сая төгрөгийг бэлэн мөнгөтэй явж байсан гэж мэдээлсэн.
э
Цагдаагийн байгууллага талийгаачийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг сэжигтнээр татан саатуулаад байсан ба уг этгээд Б.Алтанхуягийн амь насыг хохироосон болохыг тогтоожээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрийн эзэн П гэгч тогтоож, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлэв.
Хохирогчийн тээвэрлэж явсан архинуудыг П-ын төрсөн дүүгийн гэрээс эд мөрийн баримтаар хураан авчээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирогч борлуулалт хийж явахдаа хамгийн сүүлд орсон камергүй гэх дэлгүүрийн эзэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагынхан хэрэгтнийг хайж байхад “манай дэлгүүрт хоёул орж ирсэн” гэж худал мэдээлэл өгч байсан этгээд аж. Хэрэгтэнд Эрүүгийн хуулийн 91.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ба энэхүү зүйл ангид Хүнийг шунахайн сэдэлтээр алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байдаг.
а
Энэхүү хэргийг илрүүлэхэд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллажээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ