С.Дэмбэрэл: ЖДҮ-ийн сан арилжааны банкны дэглэмд ороод байна

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд төсөл санаачлагаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал хэлэв.

7

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Энэ хуулийн төсөл бодит байдал дээрээ ЖДҮ-ийг эрхэлж байгаа хүмүүсээс илүү банкиндаа дэмжлэг  тал харагдаж байна. Одоогийн оруулж байгаа өөрчлөлт нь аймаг, орон нутагт илүү бололцоо олгосон  байна. Энэ хуулийн заалт бодит нөлөө үзүүлэх үү?

7

Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Нямаа:

-Таван сая хүртэл төгрөгийн эргэлттэй, ЖДҮ-ийн бизнесүүдэд Зээлий батлан даалтын сангаас гадна ҮХААЯ дээр төсөл хэрэгжиж байгаа. Үүнд зээлийн батлан даалтын тусгай бүтээгдэхүүнийг туршиж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас таван сая хүртэл төгрөгийг зээлийг олгоод түүндээ 80 хүртэл хувийн зээлийн батлан даалт гаргаж өгч туршиж байна. Үүн дээр Хөдөлмөрийн яам, ЖДҮ-ийг дэмжих сан, ҮХААЯ, Сангийн яам хамтран ажиллаж байгаа. Энэ төслийн хувьд  эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр анхаарсан.

7

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-169 аж ахуйн нэгж, иргэн Зээлийн батлан даалтын санд хамрагдсан гэж ойлгож болох уу? Монгол Улсын 60 гаруй мянган аж ахуй нэгж байгаа. Тиймээс хамрагдсан аж ахуйн нэгжийн тоо хангалтгүй байна. Энэ хуулийг ЖДҮ эрхлэгчид ойлгохгүй байгаа. Энэ хууль батлагдсанаас хойш 26 тэрбум төгрөгийн 11 тэрбум төгрөгт нь батлан даалт өгсөн гэж байна. Үүнийг том аж ахуйн нэгжүүд хүртээд байгаа юм биш үү?

7

Сангийн сайд Ч.Улаан:

-Хууль батлагдсанаас хойш 170-аад аж ахуйн нэгж, иргэдэд 11 тэрбум төгрөгийн батлан даалтын үйлчилгээ үзүүлсэн байна гэдэг нь үнэн тоо. Энэ ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг бүрдүүлэхэд тодорхой цаг хугацаа шаардсан. Зээлий батлан даалтын сан өөрөө ЖДҮ-т хамаарахаар журмаар зохицуулагдсан. Том аж ахуйн нэгжид батлан даалтын үйлчилгээ үзүүлэх бололцоо ч, санхүүгийн эх үүсвэр ч байхгүй. Бичил зээл дээр үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа. Сум бүрт 150-300 сая хүртэлх эх үүсвэртэй “Сум хөгжлийн сан” байгуулагдсан.  Орон нутгийнхаа иргэдэд нь ямар ч барьцаагүйгээр  бичил зээлийн өгч байгаа.

7

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Батлан даалт олгож байгаа аж ахуйн нэгжийг харахад ихэнх нь нийслэлчүүд байна. Батлан даалтын үйлчилгээ авахыг хүсч байгаа иргэд хөдөө орон нутагт байгаа. Орон нутгийнханд үндсэн хөрөнгө байдаггүй. Сумын төвд байгаа хашаа байшинг нь маш хямдхан үнэлдэг. Тэд  зээлийн хугацаа урт, хүү бага баймаар байна гэдэг. Дээр нь Зээлийн батлан даалтын журам уян хатан баймаар байна гэж хүсдэг. Үүнийг уян хатан болгохгүй юм уу? Дээр нь арилжааны банкуудад эрсдэл үүснэ гэсэн болгоомжлол байдаг.

7

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-ЖДҮ-ийн сан гэж олон жил ярьсан. Сүүлийн үед хэрэгжиж байгаа байдлыг нь харахаар хэт арилжааны банклагжигдаад байна. Арилжааны банкны дэглэмд ороод байна гэсэн үг. Үүний өгөөж нь бидний анх хүсч байсан хэмжээнд  байж чадахгүй байна. Хэдийгээг ЖДҮ-ийн сан ажиллаж байгаа ч гэсэн хүссэн хэмжээгээр эдийн засгийн орон зайд байгаа эрэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж чадахгүй байна. ЖДҮ-ийн сан Засагт сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгүүдийг  төвлөрүүлэх эрх зүйн боломж байхгүй. Зөвхөн төсвөөс хамааралтай.

7

Ийнхүү байнгын хорооны гишүүд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ