Дарханд барилгын осол гарч, нэг хүн нас барлаа
Дархан-Уул аймагт дөнгөж сая барилгын осол гарч, нэг хүн газар дээрээ нас барсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг ослын талаар тус аймгийн Цагдаагийн газраас тодруулахад "Осол гарсан нь үнэн. Барилгын 10 давхраас гурван хүн унаж, нэг нь газар дээрээ нас барсан. Одоогоор ослын газар дээр цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариултыг өглөө. Албан бус мэдээллээр уг осол Парк тауны барилга дээр гарсан бөгөөд нас барсан хүн нь 30 гаруй насны эрэгтэй аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ