Т.Батмагнай: С.Ганбаатар гишүүн шүүхэд хандаж болно
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр Оюутолгой компани Монгол Улсад 130 сая ам.долларын татвар төлөх ёстой байтал 30 сая ам.доллар болчихсон байна. Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай болон Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат нар ямар учраас төлөх татвар буурсан эсэх барим материалаа нуун дарагдууллаа хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай дээрх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
a
УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сарын 6-ны өдөр Оюутолгой компанийн татварын маргаантай холбоотой асуудлаарх материалтай танилцах хүсэлтээ тус газарт илгээсэн аж. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулиа мэдэхгүй компанийн нууцад хамаарах хуулиас давсан материалыг ажлын хэсгийн нэрийн өмнөөс биш хувь гишүүнийхээ нэрээр хүсэлт гаргасан аж. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хууль хяналт, прокурорын байгууллагаас хүссэн тохиолдолд тухайн асуудалд шаардлагатай мэдээллийг өгөх үүрэгтэй.
as
Татвартай холбоотой Оюутолгой компаниас гаргасан гомдлын дагуу Маргаан таслах зөвлөл хуралдаж, есдүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гарсныг бид цаг тухайд нь олон нийтэд мэдээлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар намрын чуулган эхлэнгүүт энэ асуудлыг гэнэт гаргаж ирснийг улс төрийн шоу хийлээ гэж харж байна. Оюутолгойн татвартай холбоотой материал манай байгууллагад байгаа гаргаад өгвөл бид зөрчинө гэлээ.
a
Татварын байцаагчид Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Turquoise Hill Resources, Rio Tinto компаниудад Монгол Улсын хуулийн дагуу татвар төлж барагдуулаагүй үндэслэлээр 130 сая ам.долларын төлбөрийн акт тавьсан юм. Оюутолгой ХХК-аас Татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргасныг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулсан. Энэ тухай мэдээллийг түүнд хүргүүлсэн. Харин С.Ганбаатар гишүүний хүсэлтэд дурдагдсан баримтыг Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулах ёстой. Татварын ерөнхий газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хэрэв хүсэлтэд дурдагдсан баримтыг гаргаж өгвөл Татварын ерөнхий хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Засгийн газрын “Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам” зэргийг зөрчих болно. Манай байгууллага татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй гээд “Хэрэв С.Ганбаатар гишүүн манай байгууллагын хариу мэдээлэл болоод үйл ажиллагаанд гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно” гэлээ
a
Торгуулийн хэмжээг яагаад ингэж бууруулсныг тодруулаач гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр, 130 сая долларыг 30 сая болгон бууруулсан нь Оюутолгойг татвараас чөлөөлсөн хэрэг биш. Оюутолгой компанид татварын улсын байцаагчийн хяналт шалгалт орсон. Анхан шатны бичиг баримт сахилга бат алга байсан. Бичиг баримт нь Улаанбаатарт, Ханбогд суманд, Хятадын Бээжин, Шанхай хот гэсэн дөрвөн газарт байсан. Үүнтэй холбоотойгор Шанхайгаас 5 тоннын чингэлэг англи, хятад хэл дээр материал ирснийг орчуулах зэрэг хүндрэл учирсан.Үүн дээр бид татвар төлөгчийг буруутгасан. Шалгалт оруулах явцад шаардлагатай материалыг хангаж өгөөгүй учир татварын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд байгаа баримтад үндэслэн акт бичих эрхтэй. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд байцаагч 130 сая долларын акт бичсэн. Баримт гаргаж өгөөгүй асуудал нь ердөө зөрчлийн асуудал. Энэ асуудлыг маргаан таслах зөвлөлийн хурлаар шийдвэрлэх үед Оюутолгой компани шаардлагатай материалыг Шанхайгаас авчирсан. Уг бичиг баримтад үндэслэн дүгнэлт гаргаад, 30 сая долларын татвар төлөх шийдвэр гаргалаа. Маргаан таслах зөвлөл Оюутолгойг татвараас чөлөөлөөгүй, тийм эрх зөвлөлд байхгүй .a
ө
ыч П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ