Daewoo-д зориулсан гурван тэрбум хаашаа орсон бэ?

img

Аль 2009 онд л Авто тээв­рийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар бол одоо хотын бүх автобусууд газаар явж байх ёстой байжээ. За энэ ч яахав, түг түмэн бэрхшээл байдаг биз. Харин үүнтэй холбоотой нэгэн хэргийн тухай өдгөө сошиал мэдиад шивэр авир гэж байгаа нь алдарт Цэвэр агаар сантай холбоотой.

а

2009 онд Улаанбаатар хот нийтийн тээврийн парк шинэчлэл хийж Daewoo (Дэү)маркийн 400 ширхэг автобус оруулж иржээ. Уг автобусны тухай “Зөв тусгал” ТББ 2010 оны 8 сард бичсэн “38 тэрбум төгрөгөөр 400 ширхэг автобус худалдан авсны дараа” гэсэн гарчигтай нийтлэлдээ “...Сар бүр, долоо хоног бүр, өдөр бүр, цаг бүр энэ 400 том автобус хурдан эвдэрч байгаагаараа, авах сэлбэгийн үнээрээ, сэлбэгүүд авчрах тээврийн үнээрээ, сэлбэг бүрээс авах гаалийн татвараараа, сэлбэг бүрийг авах, сольж тавих ажлын үнээрээ 2-3 жилийн дараа нэг бүрийн үнэ 100 сая төгрөг хол давах болно...” гэж дурджээ.

а

Анхнаасаа жолооч нарын тэвчээрийг барж, бухимдал төрүүлж байсан, чанар болоод бусад үзүүлэлтээр тааруу, Монголд явахад даанч тохиромжгүй Daewoo автобусуудад дээрх хуулиийн шинэчлэлд заасанчлан хийн түлшний төхөөрөмжийг нэмэлтээр суурилуулах тендер зарласан нь сонирхолтой.

а

3,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ аварга тендерт “Тур телеком” гэх компани Украйны ком­панитай хамт­ран 3.5 тэрбум төгрө­гийн өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах төслөөрөө өрсөл­дөгчгүй­гээр ажил гүйцэтгэх эр­хийг авчээ. Ингээд 400 авто­бусанд шатдаг хийн нэ­мэлт төхөөрөмж суури­луулах ажил 2011 оны арванхоёрдугаар сард эхэлсэн байна.

а

Тухайн үедээ л тоног төхөөрөмжийн өртөг нь 3-4 дахин их байна гэсэн шуугиан тарьж байсан эл төсөл тоног төхөөрөмж нь туршигдаагүй, мөн автобусанд тохирохгүй байсан, Daewoo (Дэү) корпорациас эл нэмэлт угсралтыг огт хариуцахгүй гэж мэдэгдсэн зэрэг доторхой шалтгаануудаас болж биелээгүй юм. Муу нэртэй Цэвэр агаар сан, бүр ч муу нэртэй Daewoo (Дэү) автобусны явдал үүгээр дуусав. Харин хийн түлшин хөдөлгүүртэй автобус өнөө хэр явсангүй. 3.5 тэрбум ч салхинд хийсч, “хийсээгүй” хэсэг нь ч сураггүй замхарсан гэдэг. Мөнгө угаах гэсэн энэ мэт болхидуухан энэ үйл ажиллагааныхаа жавтийг хүртсэн, Цэвэр агаар сангийнхан өдгөө ял зэмээ үүрч буй.

ө

Б.Бат-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
ene daewoo gej autobus yagaad ch umnuh japan autobusaa guitsehgu, chanar ni bur haana ni ch hurehgui ed baina le. umnuh undur huh autobusnuud shat ni l jaahan undur baisan bolhoos bish mun ch chanartai ed baij de. solongosoos dahij bitgii autobus av. gadnaas avmaar baival japanaas av. nuguu mongol autobus yu bolson be? surag sonsohnee ni ih l chang duu shuutai, hatuu yavdaltai ed baina gesen. ug ni aldaj onoson ch gesen mongol uildverlelee demjvel zugeer ch yum shig. haashdaa l iim daewoo autobus shig yum avch munguu urj baigaa yum chini mongol autobusandaa munguu urj yagaad bolohgui gej. yavaandaa saijirana l biz.
2014-10-09