Нэгдсэн чуулганаар 12 асуудал хэлэлцэнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
б
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлт- Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.ЦОГТОО танилцуулна;
б
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
б
2.“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/: Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
б
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
б
3. Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
б
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
б
4.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:
б
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
ө
5.Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
ө
6.Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;
ө
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
ө
7.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/; - Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;
ө
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН танилцуулна.
ө
8.Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулсан барааг буцаан гаргах хугацааг шинэчлэн тогтоох тухай, хэлэлцэх эсэх/. - Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ танилцуулна;
ө
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
ө
9.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;
ө
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
ө
10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
ө
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
ө
11.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
/хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
ө
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
ө
12.Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/: - Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
ө
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын
гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ