Сөрөг хүчинд илгээсэн хүсэлт

img

Тариаланчид МАН-ынхнаас дэмжлэг авахаар тус намын бүлгийн дарга С.Бямбацогтод хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд "Энэ онд манай тариаланчид идэвх зүтгэлтэй ажиллаж 400 мянга орчим тонн улаан буудай хураан авах нөхцөл бүрдэн ургацын балансаа тогтоон, ургац хураалтын ажлаа цаг агаарын амаргүй нөхцөлд гүйцэтгэж байна. Харамсалтай нь саяхан Засгийн газраас үнэ тогтворжуулах зээл авсан гурилын үйлдвэр нь эх орондоо тарьж ургуулсан буудайгаа худалдан авахын оронд ҮХААЯ-ны өгсөн зөвшөөрлөөр ОХУ-аас эхний ээлжинд 10.0 мянган тонн буудай импортоор оруулж ирж байна. Үүнтэй уялдаад бусад гурилын үйлдвэрүүд будаа худалдан авах үйл ажиллагаагаа хойшлуулж зогсоохоор болоод байгаа нь тариаланчдын сэтгэлийг түгшээж байна. Ийм байдлаас болоод манай тариаланчдын буудайн борлуулалтын үйл ажиллагаа зогсож, үтрэм дээр маш их буудай нөөцлөгдөж, цаашид хадгалахад хүндрэлтэй нөхцөл бүрдэж, ирэх жилээс улаанбуудай тарьж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах асуудал эргэлзээтэй болж байна. Иймээс импортын улаанбуудайг хилээр оруулах асуудлыг зогсоож, дотоодын зах зээлээ хамгаалах хүсэлтийг тавьж байна. Хэрэв энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол тариаланчид тодорхой хэмжээнд эсэргүүцэл үзүүлж, эрс шийдэмгий үйлдэл хийх тухайгаа бидэнд мэдэгдээд байна. Та бүхэн ойрын хугацаанд холбогдох арга хэмжээг авч өгнө үү" хэмээсэн байна.

б

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал энэ жил 49  мянган тонн буудай импортолно гэдгийг мэдэгдээд буй. Салбарын яамны энэхүү шийдвэр гурилын үйлдвэрүүдийг хоёр хувааж, тариаланчдыг багагүй сандралд оруулаад байна. Харин энэ асуудалд МАН-ынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж буй учраас тариаланчид тэднээс тусламж хүсчээ. МАН-ынхан ч уг асуудал сөрөг хүчний байр сууриа илэрхийлэх боломж хэмээн харсан бололтой, Газар тариаланг хамгаалах бүлгэм байгуулсан сурагтай. Уг бүлгэмд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Су.Батболд, Ж.Эрдэнэбат нар багтсан гэнэ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манайхан буудайгаа хэтэрхий үнэтэй улсад өгч татварын хэдэн мөнгөнөөс зулгааж баяжхаа болимоор юм.
2014-10-09
bold:
zasag soligdonoo yahav.odoo ingej l bai
2014-10-09