ХААН банкны “Даатгал зуучлалын аян”-ы тохирлын эзэд тодорлоо
ХААН банкнаас орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан 5 сарын турш зохион байгуулсан “Даатгал зуучлалын аян”-ы тохирлын эзэд тодорч, шагналаа гардан авлаа. 2013 оны 6-р сараас эхлэн ХААН банк Монгол Улсын банкны салбарт анх удаа даатгал зуучлалын үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр иргэд харилцагчид банкны салбар нэгжээр дамжуулан 6 төрлийн даатгал хийлгэж, эрсдэлээс бүрэн хамгаалагдах болсон билээ. Улмаар иргэд харилцагчид заавал даатгалын компанийг зорилгүй ХААН банкнаас санхүүгийн үйлчилгээ авангаа хэрэгцээт даатгалаа нэг дор хийлгэж цаг заваа хэмнэх болсон юм.
1
Даатгалын ач тусыг иргэд харилцагчдад илүү таниулж урамшуулах зорилготой “Даатгал зуучлалын аян” 5 сарын турш үргэлжилж, 10-р сарын 4-ний өдөр шууд нэвтрүүлгээр тохирлын эздийг тодруулсан билээ. ХААН банкны Улаанбаатар хотын салбар нэгжээр дамжуулан 6 төрлийн даатгал хийлгэсэн харилцагчидаас:
1
1,000,000₮ шатахууны эрх – 1,
500,000₮ шатахууны эрх – 2,
200,000₮ шатахууны эрх – 2,
Суудлын бүрээс хийлгэх эрх – 15,
Машин угаалгах эрх – 22 буюу
1нийт 42 харилцагч тохирлын эзэд тодорсон билээ. Та бүхэн ХААН банкны албан ёсны цахим хуудас болох www.khanbank.com вэбсайтад хандаж Улаанбаатар хотын тохирлын эздээр шалгарсан харилцагчдын дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
1
Орон нутагт даатгал хийлгэсэн харилцагчдаас тодорсон тохирлын эздийг тухайн орон нутгийн телевизээр 10-р сарын 3-6-ны өдрүүдэд тодруулж, шагналыг тус тус гардуулж өгсөн билээ. Нийт тохирлын эздээр шалгарсан харилцагчиддаа баяр хүргэе.
1
Хэдийгээр урамшуулалт аян өндөрлөсөн ч та бүхэн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, суурилуулдаг болон суурилуулдаггүй тоног төхөөрөмж, хүнд даацын машин механизм, зээлдэгчийн эрсдэлийн даатгалуудыг өөрт ойр байрлах ХААН банкны салбарт хандан хийлгэх боломжтой юм.
1
Даатгалын үйлчилгээг ХААН банкнаас...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ