Засгийн газрын бүрэлдэхүүнээ яаралтай өргөн барихыг анхааруулав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлав.
бө
Хуралдааны эхэнд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг гишүүдэд сонсголоо. Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан 20 гаруй хуульд нэр томъёоны өөрчлөлт орох юм байна. УИХ-ын дарга З.Энхболд эцсийн найруулгыг сонсгон баталсны дараагаар “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүрэлдэхүүний төслөө цаг хугацаа алдахгүй яаралтай оруулж ирж хэлэлцүүлэх хэрэгтэй” гэж байсан юм.
бө
Үүний дараагаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ