Танд өчүүхэн санагдах хүчин чармайлт ирээдүй хойчийг тань аварна
2030 он гэхэд усны хэрэгцээ хангамжаасаа 40 хувиар давж, дэлхийн долоон тэрбум хүн амын бараг хагас нь ундны усны гачигдалд орно гэсэн судалгааны дүнг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнгөрсөн оны аравдугаар сард Унгарын Будапешт хотноо болсон Усны асуудлаархи дээд хэмжээний уулзалтын нээлт дээр танилцуулсан билээ.* 2030 он бол хол хугацаа биш, ердөө 16 жилийн дараа буюу өнөөдөр төрсөн хүүхэд ахлах сургуулиа төгсөх л хугацаа юм. Дэлхийн хүн амын ойролцоогоор тал хувь буюу гурван тэрбум гэдэг бас бага тоо биш. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 52 хувь буюу бараг таван тэрбумд хүрнэ гэсэн Олон Улсын хүнсний бодлогын судалгааны хүрээлэнгийн тооцоо бий.*
1
Хүний биеийн 75 хувийг ус эзэлдэг ба энэ хэмжээндээ л байж гэмээнэ тархи хэвийн ажиллаж, хөдөлгөөн хийж, өөрийгөө цэвэрлэж нэг ёсондоо хэвийн амьдарна гэсэн үг. Хэт халуун биш нөхцөлд хүн усгүй бол хамгийн ихдээ л долоо хоног амьдарна гэсэн тооцоо байдаг.Тэгэхээр НҮБ-аас гаргасан судлаачдын бэлтгэн ирүүлсэн анхааруулга биелэх эсэх хугацааг тооцон хэлэхэд хэцүү юм.
1
Энэ бол хийсвэр зөгнөл биш бодит аюул... Хүн төрөлхтөн өөрсдийн бий болгосон асуудлаа өөрсдөө арилгах нь үндсэн хариуцлага билээ.
1
Дэлхийн гадаргын 71 хувийг ус бүрхдэг ч ердөө 2.5 хувь нь ундны ус. 2.5 хувь ундны уснаас 70 хувь нь мөсөн ууланд байдаг. Тэгэхээр одоогоор нийт усны 0.003 хувийг л хэрэглэх боломжтой гэсэн тооцоо бий. Дэлхий дээр 780 сая хүн буюу бараг арван хүн тутмын нэг нь амьд үлдэхийн тулд бохир ус, борооны дараа тогтсон шалбааг ууж байна гэсэн эмгэнэлтэй баримтыг НҮБ-ын дарга дээрх хурал дээр хэлсэн үгэндээ тодотгосон.Мөн ЮНИСЕФ-ын өнгөрсөн оны гуравдугаар сард танилцуулсан судалгааны дүнгээр дэлхий даяар өдөрт 0-5 насны 1800 хүүхэд бохир ус хэрэглэснээсээ амиа алддаг гэсэн тоо гарсан байна.* Тэдэнд өөр ямар ч сонголт байхгүй учраас тэр. Магадгүй тэдний зарим нь 16 жилийн өмнө усаа хэмнэх сонголт хийгээгүй эцэг эхийнхээ, эмээ өвөөгийнхөө хариуцлагагүй байдлаас болж ийм хувь тавиланг туулж явааг үгүйсгэх аргагүй.
1
Харин Монголчууд бид азтай.Энэ нь бидэнд хэзээ ч дуусахгүй их ус байгаа гэсэн үг биш шүү.Бидэнд сонголт байна гэсэн үг. Хэдийгээр Монгол Улс нөөц багатайгаараа дэлхийн 145 орноос 22-т жагсдаг, ердөө 609.5 шоо км ундны усны нөөцтэй ч байгаа баялгаа хүн бүр дор бүрнээ хүчин чармайлт, сэтгэл гарган ухаалгаар ашиглаж чадвал үр хойчдоо бусдын адил эмгэнэлтэй хувь тавилан үлдээхгүй байх боломжтой юм.Монголчуудын хувьд усаа хэмнэдэггүй, замбараагүй хэрэглээтэй хүмүүс. Орон сууцны нэг айл л гэхэд өдөрт дунджаар 230 литр ус хэрэглэдэг бөгөөд хамгийн харамсалтай нь үүнийхээ 70 хувийг өөрсдөө анзааралгүйгээр дэмий асгаж байдаг байна. Жишээ нь, өглөө, оройдоо цоргоо хаахгүйгээр шүдээ угаахдаа 5-10 литр ус хэрэглэдэгээ тэр бүр мэддэггүй байх. Дээр нь 00-ийн усаа татахад цэвэр ус ашигладаг улс дэлхий дээр манайхаас өөр бараг л байхгүй дээ. Иймд иргэн бүрээс гадна аж ахуйн нэгж, албан байгууллагууд ч дор бүрнээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байна.
1
Яг энэ цаг үед “М-Си-Эс Кока-Кола” компани эх орныхоо усны нөөцийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулахаар бодитой алхмууд хийж бусдыгаа уриалж эхэлсэн нь олны сайшаалыг хүлээгээд байна.
1
Үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх байгууламжтай Монголын цөөхөн компаниудын нэг “M-Си-Эс Кока-Кола” нь саяхнаас “Эх орныхоо усны ирээдүйн төлөө” аяныг эхлүүлээд байгаа билээ. Үүгээрээ усны хомсдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, ухаалаг, зохистой хэрэглээний талаар ойлголтыг иргэдэд өгөх зорилготой юм. Хамгийн гол нь энэхүү аянаа уриа лоозон төдий өнгөрүүлэхгүй, бодитой ажил болгох үүднээс БОНХЯ-тай хэд хэдэн удаагийн уулзалтыг хийжээ. Уулзалтын үр дүнд усыг хэмнэх дөрвөн тохиолдлыг сонгон авч, зохиомж, энимэйшн, зурагт хуудас болгон, шинэчлэгдсэн “Bonaqua” усныхаа сурталчилгааны хамт усыг хэмнэх аргуудыг мэдээлэн цацаж эхлээд байгаа билээ. “Эх орныхоо усны ирээдүйн төлөө” аяны хүрээнд уриалж буйгаар, та ердөө эвдэрхий цоргоо зассанаар хоногт 518 литр, шүршүүрт орох хугацаагаа гуравхан минутаар богиносгосноор жилд 13 мянган литр, аяганд ус хийж шүдээ угааж хэвшсэнээр жилд 6820 литр, мөн ус тосч аяга тавгаа угаадаг болсноор 10 минутад 90 литр ус хэмнэж чадах нь.
Үүнээс гадна “Bonaqua” брэнд нь “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд БОНХЯ-аас зохион байгуулсан “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн IX бага хурлыг, “Ус-миний зүүдэнд”, “Ус ба би” сэдэвт сурагчдын дундах гар зургийн уралдааныг ивээн тэтгэсэн.
Мөн Зориг сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгаль орчны манлайлагч хөтөлбөр”-ийн гуравдугаар багийн санаачилсан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 56 дугаар гудамжийг хүрээлэн буй орчинд ээлтэй болгон тохижуулах “Ээлтэй гудамж” төслийг 100 хувь санхүүжүүлсэн байна.
1
Гэр хорооллын бие засах газар, муу уснаас үүдсэн хөрсний бохирдол нь ундны ус бохирдох нэгэн гол хүчин зүйл, тулгамдсан асуудал болоод байгаа утгаараа ийнхүү хамтран ажиллажээ.
1
Цаашид ч усны нөөцийн өнөөгийн байдал, цаашдын ирээдүй, иргэн, аж ахуйн нэг бүрийн өчүүхэн төдий хүчин чармайлт усны, тодруулбал бидний ирээдүйд ямар чухал үр нөлөөтэй болохыг ойлгуулж, хэмнэлттэй, ухаалаг хэрэглээг хэвшүүлэхийн төлөө тус брэнд олон ажлыг төлөвлөж байгаа аж.
1
Энд зориуд онцлоход шилдэг татвар төлөгчдийн нэг “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2010 онд бохир ус цэвэршүүлэх байгууламжийг барьсан. Үйлдвэрээс гарсан хаягдал бохир усыг цэвэршүүлж зүлэг ногоо услах, зам талбай цэвэрлэх, машин угаах зэрэг зориулалтаар ашиглах зорилготой юм.
1
Мөн байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан уусч шингэдэг хогны уутыг Монгол Улсад анх удаагаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус уутыг 2009 оноос эхлэн байгалийн үзэсгэлэнт газар Хан Хэнтий, Тэрэлж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудад аялаж буй гадаад дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж байна.
1
Тус компани “Bonaqua” брэндийн "Эх орныхоо усны ирээдүйн төлөө" болон “Кока-Кола”-гийн "Эерэгээр амьдарцгаая" уриан дор уг ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг “Эх орныхоо усны ирээдүйн төлөө”, өөрсдийн ирээдүйн төлөө нэгдэхийг уриалж байгаа юм.
1
*Эх сурвалж:
www.un.org
www.unicef.org
СЭТГЭГДЭЛ БИЧИХ