"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнав
Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарч, тус сургуулийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
өа
Уг зарлигт “Тус сургуулийн түүхт 80 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг бэлтгэхэд мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, авъяас билгээ зориулсан тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, ажилчдын хичээл зүтгэл, төгсөгчдийн амжилт, сургалтын үр дүнг өндрөөр үнэлж Хууль Сахиулахын Их Сургуулийг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасугай” гэжээ.
өа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан одонг их сургуулийн туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч баярын арга хэмжээнд оролцогчдод баяр хүргэж үг хэллээ.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ