ОХУ-д мах экспортолно

img

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин саяхан манай улсад айлчлах үеэрээ хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн. Хамтран ажиллах эл зарчмын тохиролцооны хүрээнд Ерөнхий сайдын баталсан удирдамжийн дагуу ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүстэй хамт энэ сарын 7-8-нд Москва хотноо ажлын айлчлал хийлээ.

өа

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзан Монгол Улсаас ОХУ-руу экспортолж буй мах, махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хөдөө аж ахуйн ажлын хэсгийн анхдугаар хурлын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн гурван багц асуудлын хүрээнд ярилцаад тохиролцоонд хүрч чаджээ. Экспортлох махны тухайд эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын тал махны импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

өа

Түүнчлэн уулзалтын үеэр Монголын мах бэлтгэлийн үйлдвэрүүдийг С ангилалаас В ангилалд оруулах, мөн ойрын үед Монголын мах ангилах, мах нөөшлөх ба хиамны үйлдвэрүүдийг аттестатчилах ажлыг эхлүүлэх зорилгоор нөөшилсөн мах экспортлох аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хүчин чадал, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл зэрэг тодорхой мэдээллийг багтаасан албан хүсэлтийг ОХУ-ын хөдөө аж ахуйн байгууллагад хүргүүлэхээр тохиролцсон байна.

өа

Монгол-Оросын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа цаашдаа эрчимжих учраас Улаанбаатарт шинээр байгуулагдах Оросын Худалдааны төлөөлөгчийн газарт мал эмнэлгийн хорио цээрийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч томилон ажиллуулах боломжтой гэдгийг ОХУ-ын хөдөө аж ахуйн салбарынхан онцолжээ.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочинф:
оросууд 70 жил юу ч болоогүй хэвчихээд одоо гэнэт сүрхий хүмүүс болох гээд ядчих юмаа манай махнаас эрч хүч л авна уу болохоос хор болохгүй нь л лавтай
2014-10-09
zochin:
ashgvi dee. neg ch gesen zvil mongold bolj bgaad. ulaanbuudain kwotoos bolj shvvmjlvvlj bgaa ch sain bna aa huduu aj ahiun yamniinhaan...
2014-10-09