Ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлнэ
Долоо хоног бүрийн пүрэв гаригт Ерөнхий сайдын 30 минут сэтгүүлчидтэй хийх уулзалт зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ удаагийн 12.30 минутын уулзалт “Сайдын 30 минут” нэртэйгээр үргэлжилэхээр болжээ. Хамгийн эхний уулзалтаар Засгийн газар 2015 оны улсын төсвийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн бариад байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчидтэй уулзлаа.
a
Тэрбээр энэ үеэр “Ирэх оны төсвийн төсөлд гурван онцлог бий. Орон нутаг, анхан шатанд төсвийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлж байна. Хоёрт, энэ онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан хөрөнгийг ирэх онд 2,5 дахин буюу 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ зорилтыг салбарын онцлогийг харгалзан инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үе шаттай хэрэгжүүлнэ. Гуравт, төсвийн гадуур зардал буюу Чингис бонд, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг Улсын төсөвт нэгтгэж хуулийн төсөлд орууллаа. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн хэрэгжилтэд хяналт тавих нөхцөлийг бий болгож, ард иргэдийн хяналтад ажиллана. Мөн ирэх оны төсөвт ямар ч татвар нэмэгдэхгүй, шинээр татвар бий болохгүй. Ирэх оны төсвийн орлогын тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд, зарлагыг 8.4 их наяд байхаар тооцсон. Өрийн таазыг нэмэгдүүлэхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Гэхдээ энэ нь ДНБ-ний 70 хувьд хүрэхгүй.
sa
Хотын удирдлагууд УИХ 2015 оны төсвийн хуулийг энэ чигээр нь батлах юм бол нийслэлийн төсөв дампуурах эрсдэлтэй, багш, эмч нарын цалинг олгохын тулд авто зам ашигласны татвар зэргийг хоёр дахин нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Энэ асуудалд Сангийн сайд Ч.Улаан няцаалт өглөө. Тэрээр “Орон нутагт урсгал зардлыг нь шилжүүлж байгаа, гэхдээ улсын төсвөөс эх үүсвэртэй нь хамт өгнө. Улаанбаатар хотын тухайд ч адилхан. Жишээ татвал, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа нарын нөхөн олговорт зориулж ирэх онд улсын төсвөөс 52 тэрбум төгрөгийн татаас олгоно. Өмнө нь Улаанбаатар хот төвлөрсөн төсөв рүү 60 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх үүрэг хүлээдэг байсан, ирэх жилээс орлого төвлөрүүлэхгүй. Ирэх онд татварыг нэмэхгүй бас шинээр татвар бий болгохгүй” гэж мэдэгдлээ.
a
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ