Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлав
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Үдээс хойшхи хуралдааны эхэнд Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
df
УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилуулсан юм. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмийг хөнгөлөлттэй үнээр худалдахаар заасан байдаг ч энэ нь тэр бүр хэрэгждэггүй. Тиймээс төрөөс эмийн талаар баримтлах бодлогод энэ асуудлыг тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй учир уг тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг гишүүдийн олонхийн саналаар дэмжиж батлав.
бө
Одоо чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
бө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ