Г.Уянга: Оюутолгойн материал нууц гэсэн дардастай ирсэн

img

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Төрийн ордны Г танхимд Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалттай  холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

a

Тэрбээр хэлэхдээ, Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдэхээр болж байна. Монгол улсын засгийн газар ямар нэгэн саад байхгүй энэ асуудлыг шийднэ гэдгээ илэрхийлсээр ирсэн. Хамгийн сүүлд миний авсан мэдээллээр Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдлаа гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энэ хурлын үр дүн юу болсон бэ гэдэг нь мэдээлэгдээгүй.  Хурлын үр дүнг би Д.Ганхуяг сайдаас асуусан. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлж байгаагаар Оюутолгойн ТУЗ хуралдаж далд уурхайн хөрөнгө оруулалтын ТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд түүнийг баталгаажуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөн байна.

a

Хоёр дахь шатны хөрөнгө оруулалт 4.9 тэрбум  доллар хэмээн хэвлэлээр мэдээлж байснаа заримдаа 9 тэрбум болж яригдах болсон нь төслийн хөрөнгө оруулалтын гэрээний дараах заалттай холбоотой бололтой. ХОГ-ний  15.11-т “Энэхүү Гэрээний эхний 30 жилийн хугацаа дуусгавар болохоос 12-оос доошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл өгсөнөөр энэхүү Гэрээг 20 жилийн хугацаагаар сунгах бөгөөд ийнхүү хугацаа сунгахын тулд дараах нөхцөлийг хангасан байна” гээд 15.11.2-т “Хөрөнгө оруулагч нь Гэрээг сунгах мэдэгдэл өгөхөөс өмнө Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад 9 тэрбум ам.доллараас доошгүй хөрөнгө зарцуулсан” байх гэжээ.

a

Энийг манай эрх баригчид санаатай юу, санаандгүй юу буруугаар тайлбарлаж байгаа. Нэмж 9 тэрбум долларын хөрөнгө оруулахдаа Зээлийн хэлэлцээрээр авах эрх байгаа мэтээр, эрх олгогдсон мэтээр гэрээг буруу тайлбарлаж байна. Яг үнэндээ энэ гэрээг унших юм бол гэрээг сунгахаас өмнө нийт 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг нэмнэ. Ингэхдээ хөрөнгө оруулагч тал нэмнэ гэж тодорхой заажээ. Дээр нь ямар ч гэрээний ойлголтоор төсөл эхлүүлэхийн тулд анхны хөрөнгө оруулалт орууллаа, энэ хөрөнгө оруулалтад шаардлагатай өртөгөө нөхлөө, анхны хөрөнгө оруулалтаа нөхлөө, үйлдвэр  ашигтай ажиллаж эхэлнэ.

a

Энэ ашигтай ажиллагаа өөрийнх нь хөрөнгө санхүүг нэмэгдүүлнэ гэсэн ойлголт бүрэн дүүрэн илэрхийлэгдэж байгаа. Түүнээс биш анхны хөрөнгө оруулалт дээрээ нэмээд дахин 9 тэрбум долларын хөрөнгө оруулалт нэмнэ гэсэн буруу ойлголттой, буруугаар тайлбарлаж байгааг эсэргүүцэж байна. Ингэж болохгүй ээ. Яагаад гэвэл 9 тэрбум ч бай, 4.9 тэрбум ч бай үүний 34 хувь нь монголын талын төлөх өр болно. Энийг монголын төсөв, монголын татвар төлөгчид та бид төлнө гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ 9 тэрбум бол 3 тэрбум долларыг нь бид төлнө гэсэн үг. 4.9 тэрбум бол 1.6 тэрбум долларыг бид төлнө гэсэн үг. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт ямар учиртай юм. Энэ асуудлыг Эрдэс баялагийн зөвлөл хүлээж авч байгаа юу. Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг бид анхаарах ёстой.

a

Бид гэрээгээр баталгаажуулсан анхны хөрөнгө оруулалтаа ч нөхөөгүй байхад нэмж түүнээс хоёр илүү дахин мөнгийг зээлээр гаргана гэвэл Монголын төсөв даахгүй. Тэгээд  ч Оюутолгой төсөлтэй холбоотой анхны хөрөнгө оруулалтын хэтрэлт болон бусад олон маргаантай асуудал нэг мөр болоогүй байхад нэмж 9 тэрбум долларын өр тавихыг хүлээн зөвшөөрөх эрх бидэнд байхгүй. Үүний 3 тэрбум гаруй доллар нь Монголын тал хариуцах өр болно гэдгийг бид мартаж болохгүй.

a

Түүнчлэн Оюутолгойн анхны хөрөнгө оруулалттай холбоотой маргаантай олон асуудал бий. Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсэг дүнгээ гаргасан боловч олон нийтэд, олон нийтэд биш юм аа гэхэд Монгол Улсын иххурлын гишүүдэд тайлагнаагүй байгаа. Энэ тайланг сонсох шаардлагатай байгаа гэдгийг Ерөнхий сайдад хүргүүлж байна. Ерөнхий сайд энэ шаардлагыг хүлээн авч УИХ-д Оюутолгой төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өгөх байх гэж найдаж байна. Хэрвээ энэ гэрээний дагуу Монгол Улс ашгаа хүртэж амжаагүй байхад нэмж хөрөнгө оруулсан ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрөх юм бол миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд энэ Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг өргөн барина.

gf

Миний  гар дээр Уул уурхайн сайдад явуулсан Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийн асуудал юу болсон бэ гэдгийг мэдэхийг хүссэн хүсэлтийн хариу байна. Энэхүү 55 хуудас материал дээр “Нууц” гэж дарсан байгаа. Оюутолгой бол Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгжийн нэг нь. Ямар ч аж ахуйн нэгжид шалгалт явуулсан бол аж ахуйн нэгжийн захирлуудыг нь компанийг нь хууль дүрэм зөрчсөн хорих зэргээр бөөн асуудал  болдог. Оюутолгой яахаараа ийм онцгой аж ахуйн нэгж юм. Энэ олон аж ахуйн нэгжээс юугаараа ялгаатай юм. Маш нууц гэсэн уёраас яг өнөөдөр би энийг олон нийтэд дэлгэхгүй. Үүнтэй холбоотой асуудлыг УИХ-д танилцуулах үүрэгтэй. Энэ үүргээ 14 хоногийн дотор биелүүлэхгүй бол би энэ шалгалтын материалыг дэлгэх болно.

a

Би төрийн нууцын тухай хуулийг үзсэн. Энд ямар ч нууц байхгүй. Тэр байтугай Монголын ард түмэнд ил болгох ёстой материалуудын нэг гэж бодож байгаа. Яагаад гэвэл Оюутолгой бол монголын ард түмний өмч. Олон зуун жил илэх хөрөнгө.. хэрвээ үүнийг дээрмдсэн гэрээ байгуулсан бол, буруу гараар оруулж хэрэглэж байгаа бол ард түмнээс хаалттай байх ёстой гэж. Би нууц байх шалтгаан олж харагүй байгаа. Нууцын зэрэглэлд танилцуулдаг шугамаар надад ирсэн. Хэрвээ Засгийн газар энэ асуудалд хариуцлагатай хандаж, хүлээсэн үүргээ биелүүлж, ард тшмний өмнө хүлээсэн үүргээ зөв баримтлахгүй бол миний бие өөрт байгаа бүх эрх мэдлийн хүрээнд ажиллах болно.

a

Энэ материал бол миний хувьд нууцийн зэрэгт орохоор баримт биш. Яахаараа хүмүүсийн идэж уусан гэрээгээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй хөрөнгө оруулалтаа хэтрүүлсэн ийм зүйл төрийн нууцад хамаарч байгааг ойлгохгүй байгаа. Хараин ч монголын ард түмэн ил байх ёстой материалуудын нэг гэж бодно. Хэвлэлээр Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум доллараар илүү гарсан гэж мэдээлэгдэж байсан. Тэр мэдээллийн баримтууд байна. Хэрвээ нууц гэж үзэхээр бол хуйвалдсан, хамтарсан, буруу зүйлээ хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүсийн л нууц болохоос биш Монгол төрийн нууц байх хэмжээний баримт байхгүй гэж би үзэж байна” гэлээ.

a

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
яахаараа компанийн санхүүд хийсэн шалгалт улсын нууц болдог юм бэ? захын хөгжмийн түц, оюу толгой хочрт ямар ялгаа байна, адилхан татвар төлөгч. манай төр засаг гадныхны өмнө бөхөлзөхдөө шалтгалтаа хүртэл нууж байна. энэ шалгалтаар 130 саяыг илрүүлээд 30-хан саяыг авах болсон учрыг л нууцалж байгаа хэрэг шүү дээ. тэр дор бас ганбаадаа туслаад гэчихжээ. ганбаа яагаад энэ баримтыг гаргахгүй дараад байсан юм бэ? бусад гишүүд юу хийгээд чимээгүй дараад байна вэ? наанадаж 100 сая ам.долларын цаанадаж 9 тэрбумын хэрэг байна шүү дээ.
2014-10-15
irgen :
henii umchiiig henees nuuh geed bnaa en humuus odoo arai davarch bgaa yum bishuu uyanga iig demjij bn zuv zalaad ugvul bid temt*d hezeed belhen
2014-10-11
зочин :
энэ гэрээг анхлан хийсэн баяр нарыг байцаах хэрэгтэй.
2014-10-11
76 *:
76 n * bugd ogtsorooosoi
2014-10-10
зочин:
ер монголд ашигтай байх зөв. ашиггүй бол хэнд хэрэгтэй юм бэ. баялаг байна уу байна ашигтай л байх хэрэгтэй. олон жил яригдсан энэ асуудлыг нэг талд шийдвэл ажил явуулж байгаа ул*а ч амар болох байх
2014-10-10
монгол:
зөв байна.уянгадаа амжилт хүсье
2014-10-10
uyangaa:
uyangaa chi turiin nuuts zadalchihlaa sh dew. engiin irgeniig bol shorond hiideg l yum harj l baiya daa
2014-10-10
munh:
unga aynga baig zuv
2014-10-09
mgl er:
endees harahad manai ulsad gadnii gar hol bolson etgeeduud yamar ih boloo ve.. s.bayar.altanhuyag.gansuh bayartsogt nar udahgui duujlegdeh bolno
2014-10-09
*x:
ene avgai chin barih umgui munhbayar geed balairaad yvj baisan bolimoor um uul ni kkkk
2014-10-09
аянга:
баргийн эрээс дутахгүй зоримог бүсгүй билээ. их ч зөв хандлагатай амжилт хүсье
2014-10-09
ганаа:
нууц материал задруулаад тэнэгтэж байна даа. энэ оймсонд хавчуулагдаж ирсэн хүүхэн ч дээ мэдэхгүй байран дээрээ хэд ч хувирч мэднэ дээ. гол зорилго нь нийгэмд цочир мэдээлэл тарааж хоооронд нь муудалцуулах ажлыг гарамгай зохион байгуулдгаа өнгөрсөн он жилүүдэд харуулсан даа уул нь. үр дүн нь ахан дүүс бие биенээ үзэн ядаж энэ хүүхэн албан тушаал дэвшиж харин ард түмэнд наалдсан юм даанч нэг байгаагүй дээ
2014-10-09
хххх:
төрийн нууц биш үйл ажиллагаа явуулж байгаа компанийн нууц гэж байх ёстой шүү дээ. санхүүгийн аудит ороод болоо шүү дээ.
2014-10-09
irgen:
ene huuhen ai medehgui showdaj baigaa daa.
2014-10-09
irgen:
mongoliig horlogch yam han
2014-10-09
тб-2014:
оюутолгой сэргэж байгаа юм байхдаа!!!!!! ганбаатартнууд нуувчнаасаа гарч эхлэх чинь
2014-10-09
иргэн:
зөв ингээд ганбаатар гишүүндээ хүч нэмээд уянга гишүүн нийлээд чангахан дуугараад муусайн авилгалч луйварчдын идсэн уусаныг илчлээд тавиарай наадах чинь монголын ард түмний эрх ашиг тусын тулд юм шүү. та бүхэн дээр нэмэгдэж дуугарах гишүүд байгаа гэдэгт итгэж байна. наад муусайнуудын чинь зардалаа хэтэрүүлж нэмэгдүүлэхэд өөрсдийнх нь хариуцлаггүй байдал идэж уусан зэрэг нь их хамаатай шүү.захын жишээ хэлэхэд 70 гаруй насны юу хийх нь мэдэгдэггүй нэг муу гадаад өвгөн зүгээр сууж байгаад сарын 40,50мянган долараар цалинждаг байсан,кемп дотроо давхиж яваад унасан машиныг шууд хог дээр хаядаг гээд тансаглал нь дуусахгүй.тэр машин нь зүв зүгээр асаад байж байхад хаядаг гээд боддоо.энэ бол захын жишээ.
2014-10-09
dash:
yaj ch bodson yagaad ingej nuutslaad baidgii ni oilgohgui yum. ot esvel mania heden luivarchid idej uusan uchraas l ingedeg baihdaa. jiriin ni l neg kompani shuudee.
2014-10-09
zochin:
ene ved eronxii said baisan c.bayar. uul uurxain said baisan d.ganxuyag 2iig baribchilj ene asuudalaa asuu.medeej xeel xaxuul absan ni ilt baina shvv dee. mongol ex ornoo xudaldsan edgeer xvmvvs uych boloogyi um shig cholootei yabaad baigaa ni sonin baina. mongolchuudaa nornoosoo serj ex ornoo abar. edgeer xvmvvst xaritslaga tootsox tsag ni bolson!!!!!
2014-10-09
zochin:
ene duwchin awgai chini ulsyn nuuts khadgalji chadakhguy nukhur baina
2014-10-09
irgen:
uynga iimerhuu tom ym hiij yvl daa tehgui jijig sajig ym hiigeed bsan naadhaa bariad avsiim chine tavhgui sin tsash ni yvaarai daa.
2014-10-09
mongol hun:
zuv demjij bgaa shuu. bugdiig n delgej tavih heregtei
2014-10-09