Ирэх сараас хөнгөлөлттэй үнээр хийн плитка нийлүүлнэ

img

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны өчигдөр болсон ээлжит хурлаар шингэрүүлсэн хийн хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхийн хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ. Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч, хариуцсан ажлаа 11 дүгээр сарын 15-наас өмнө дуусгахаар гэрээ байгуулсан юм.

1

Хийн агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажил тоног төхөөрөмж татан авалт, угсралтын шатандаа явна. Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд 11 дүгээр сарын 1-нээс хийн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэлнэ. Дээрх гурван дүүрэгт хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх борлуулалтын цэг байгуулах, айл өрхүүдэд хүргэж суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулах зэрэг бэлтгэл ажил үргэлжилж байна.

1

Шингэрүүлсэн хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлэх юм. Иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтана.

1

Нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэржсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажилдаа хөшүүрэг болгосон байдаг. Манай орны хувьд хийн буюу газан плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашиглаж, айл өрхийн хэрэглээнд төдийлөн сайн нэвтрээгүй байна. Иймд дэвшилтэт энэ төрлийн хэрэглээг өргөжүүлж,  дадлагажуулахын тулд энэ онд эхний ээлжинд 5000 өрхөд хийн плитка нийтүүлэх юм. Ирэх жилүүдэд энэ ажлыг далайцтай үргэлжлүүлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ямар ч үр ашиггүй зардал
2014-10-10
иргэн:
утаа өвөл үүсдэг. яагаад? гэрээ халаах гэж. тэгэхдээ халуун зуухан дээрээ хоолоо хийж болно. ямар ч авцалдаагүй, мөнгө завших гэсэн арга бус уу?
2014-10-10
зочин:
утааг багасгая гэвэл хоол цай хийдэг хийн плитк биш гэр орон дулаацуулах хийн зуух байх хэрэгтэй ш дээ мэдээж их хэмжээний хийн хангамж хэрэгтэй болох бх л даа
2014-10-09
qwerty:
uul ni sanaa ni zuv l yumdaa.
2014-10-09
123456:
элбэг ээ өвлийн дулаан хувцас авая аа. дархан нэхий байвал зүгээр байна аа.
2014-10-09
bodo;:
arai l dendej baina daa ene uls oron
2014-10-09
zochin:
za za end tend elbereed sogtyychyyd ni tamhichingyyd yhnedee yhne.zaavariig ni ynshih mantai hymyys biidee.
2014-10-09
werty:
tosviin mongiigch saihan avj iddeg boljdee, nogoo tsagandaa garana gedgenl bolj bna da
2014-10-09
zochin:
za ene olon teneguud ulsaa delbelji duusakh ni , erguu khenegguy , arkhichin durakuud bayr oron suuts delbeleed duusakh yum baina l daa
2014-10-09
зочин:
хийн плитка байгаад ч гэрээ дулаацуулахад нүүрс түлнэ биз дээ. юун ойлгомжгүй, улсын хөрөнгө үр дүнгүй үрээд байна аа.
2014-10-09