“Дархан – 2014” марафон маргааш болно
Дэлхийн томоохон хотууд өөрсдийн нэрэмжит марафон гүйлт зохион байгуулж нутаг орноо сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлдэг билээ. Тэгвэл жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт “Дархан - 2014” марафон гүйлтийг зохион байгуулдаг уламжлалтай аж.
as
Дархан-Уул аймгийн Дархан суманд зохиогдох тус гүйлтийн арга хэмжээнд Шри чинмой Энхтайвны гүйлтийн холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Боловсрол Соёлын Газар, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Скайтел ХХК зэрэг байгууллагууд хамтран оролцох гэнэ.
a
21км-ийн энэхүү хагас марафон гүйлтийн тэмцээн маргааш 14.00-17.00 цагт тус хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн автозамаар тойрч гүйх бөгөөд замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах ажээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ