С.Эрдэнэ: Даатгуулагч эмч, эмнэлгээ өөрөө сонгоно

img

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар  Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Гишүүдийн зүгээс  уг хууль хэрэгжсэнээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээгээ чанартай авч чадах эсэх, өндөр өртөгтэй эмчилгээний нэр төрөл даатгалд багтсан эсэх гээд олон зүйлийг холбогдох сайд нараас асууж байв. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

df

-Энэ хууль батлагдан хэрэгжсэнээр даатгуулагч өөрөө эмч, эмнэлгээ сонгож эмчлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалаар өмнө нь долоон нэр төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байсан. Энэ удаад нэмж 14 нэр төрлийн үйлчилгээг даатгалаар үзүүлж байхаар болсон гэсэн юм.

df

Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, ажлын хэсгийг өргөтгөн гаргахаар боллоо. Дараагаар нь Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хууль санаачлагачийн танилцуулгыг сонссоод чуулганы хуралдаан өндөрлөлөө.

df

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш үргэлжлэн хуралдана.

df

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
насаараа даатгал төлөөд тэтгэвэрт гарсан хүмүүс олон шүү дээ. эдгээр хүмүүст э.м-ийн даатгал яаж хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх вэ?
2014-10-10
зочин:
насаараа даатгал төлөөд тэтгэвэрт гарсан хүмүүс олон шүү дээ. эдгээр хүмүүст э.м-ийн даатгал яаж хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх вэ?
2014-10-10
zochin:
daatgaliin mongoo gadaadad shinjilgee hiilgehdee avch yawj biyaaaaaaaaaaa
2014-10-10
zochin:
daatguulagch emchee songoh yum chin gadaadad emchilgee hiilgeh uedee mongoo avch yawj biyaaaaaaaaaaa ard tumen
2014-10-10
no insurance:
eruul mendiin daatgal gej mongold baihgui.
2014-10-10
zochin:
yun alban jurmiin emd daatgal be, alban jurmaar munge avch daatgald hamruuldag togtoltsoogoo bolimoor baina. manaikhaas busad orond huv hun ulsiin daatgaldaa daatguulah uu, huviin daatgald daatguulah esehee eeree shiiddeg , kharin ter ter halamj *rdlagatai hesegtee alban jurmiin daatgalaa zaraa. mongol hun haana ch , hend em daatguulahaa eeree meddeg boloy.ali bolgon eedtei hamgaalalt egch chadahgui baij ard irgediin mungiig tesevt tevreruulj baikh be, huviin emd - n togtoltsoog heregjuuleh tsag bolson, odoo daatgald tsalingaasaa telj baigaa daatgaliin huraamjaar chin gaigui olon ulsiin emd-iin daatgaliin hamgaalalt avch bolno, ever mongol, hyatad, tshailandad emchluulj boloh bolomjtoi daatgal hegjuuleh *rdlagatai baina.
2014-10-10
эхаио:
3-р шатлалын эмнэлгийн ачаалал бүр замаа алдах нь дээ. эрүүл мэндийн тогтолцоог зах зээлийн системрүү ойртуулаач ээ
2014-10-09