Ч.Улаан: Ирэх онд тэвчиж өнгөрүүлнэ

img

 

УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх 2015 оны төсвийг хэлэлцэж байгаа. Үүнтэй уялдуулан Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр “Сайдын 30 минут” уулзалтад оролцон мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

a

-Ирэх оны төсвийн онцлог юу байх вэ?

 

-Засгийн газраас ирэх 2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улс орон даяар энэ асуудалд анхаарлаа хандуулж байгаа болов уу. Ирэх оны төсвийн төсөлд гурван онцлог бий.  Орон нутаг, анхан шатанд төсвийн эрх мэдэл, үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлж байна. Энэ маань өөрөө их том өөрчлөлт болно. Төр захиргааны байгууллага олгогдсон боломжийн хүрээнд нутаг орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах зорилтыг биеэ дааж, ард түмнийхээ хяналтан дор ажиллаж, түүнийгээ тайлагнаж, үр дүн хариуцлагаа хүлээж байгаа нь нэг онцлог. Хоёрт, энэ онд цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг аль болохоор  илүүтэй дайчлах зарчмыг баримталсан. Хэдийгээр улс орны эдийн засаг, төсвийн байдал өмнөх оныхоос төдийлөн их өөрчлөгдөхөөргүй байгаа боловч нийгмийн арга хэмжээнд зарцуулах зардал мөнгийг нэмэгдүүлье гэсэн зарчим барьж ажилласан. Ингээд өнгөрсөн жил цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд зарцуулж байсан хөрөнгийг ирэх онд 2.5 дахин буюу 500 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлнэ. Энэ зорилтыг салбарын онцлогийг харгалзан цаг хугацааны ялгавартай хандаж, хамгийн гол нь инфляцид сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ард иргэдийн амьдралд бодитой нэмэлт дэмжлэг болох энэ арга хэмжээг сонгож, үе  шаттай хэрэгжүүлнэ. Гуравт, өмнө нь төсвийн гадуур зардал буюу Чингис бонд, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрүүд төсөвт тусгагдахгүй явж байна. Монгол Улс олон төсөвтэй боллоо. Үүнээс үүдээд санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учирч магадгүй гэсэн болгоомжлолууд яригддаг байсан. 2015 оноос энэ бүх төсвийг Улсын төсвөөр дамжуулан нэгтгэж хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Монгол Улс нэг төсөвэй болно. Нөгөө талаар олон улсын байгууллага, дотоод гадаадад төсвийг нэг  хүрээнд харж, үнэлж дүгнэдэг бололцоогоор хангах юм. Энэ онцлогоо дагаж төсвийг хэлэлцэж батлах, хэрэгжүүлэх бүх шатанд ажлын арга барил тавигдах шаардлага нөхцөл өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл ард иргэд төсвийн  хэрэгжилтэд бзх талаас нь хяналт тавих боломж бүрдэх, нөгөө Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж, төсөв санхүүгийн бүх мэдээлэл нээлттэй, шуурхай өгдөг болох юм. Бүхэлдээ ирэх оны төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ маань төсвийн орлогыг нилээн өндөр түвшинд дайчилсан гэсэн үг. Гэхдээ төсвийг аль болох бодитой байлгах, үйлдвэрлэгчдийнхээ санал болгох боломжийг тооцоу үзсэний үндсэн дээр орлогоо төлөвлөж байна.

a

 

-Төсвийн зарлагыг хэрхэн тооцож байгаа вэ?

 

-Зарлагын хувьд төсөв бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжсэн байгаа. Тийм учраас тодорхой зарлагууд дээд зэргийн хязгаарлалттай явагдана. Бид төсөв боловсруулахдаа хэд хэдэн зарчмыг авч үзсэн. Юуны өмнө огт нэмэгдүүлэхгүй байх таван зарчмыг гаргаж ирсэн. Тухайлбал, орон тоо зардал нэмэгдүүлэхгүй байх, шат дамжлага нэмэгдүүлэхгүй байх, удирдлагын зардлыг нэмэгдүүлэхгүй байх зэргийг тодорхой болгосон. Мөн байгаа түвшинд нь хязгаарлах таван чиглэлийг тодорхойлсон. Хамгийн гол нь ирэх онд тэвчиж өнгөрүүлэх зорилтыг тодорхойлсон  байгаа. Тэвчиж өнгөрүүлэх гэдэгт эд хогшил, тавилга, сандал ширээ солиход зардал гаргахгүй байх, албан контор барихаа ирэх онд тэвчье, онцын үр өгөөж өгөхгүй араасаа тасвийн зарлага дагуулах зэрэг зорилтуудыг багтаасан. Мэдээж төсөв гэхээрээ заавал бууруулах гэхгүй нэмэгдүүлэх зорилт ч байгаа. Тухайлбал, цалин тэтгэвэр тэтгэмжийг бодитойгоор нэмэгдүүлье. Цаашдын хөгжлийн үндэс суурь тавигдаж байгаа зардлуудыг шаардлагын хэмжээнд нэмэгдүүлж өгье. Үүнд, шинэ цэцэрлэг, сургууль багтана. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх зардлыг нэмэгдүүлье гэсэн харилцан уялдаатай авч үзсэн. Энэ оны гүйцэтгэлээс ирэх оны төсвийн зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэж байна.

a

 

-Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх талаар хэлэх боломжтой юу?

 

-Өнгөрсөн жил цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөгийг нэмж зарцуулсан. Харин ирэх жил 500 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна. Өөрөөр хэлбэл, нэмж зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ 2.5 дахин нэмэгдэж байгаа. Цалин, тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэхийг одоохондоо хэлэх боломжгүй. Учир нь салбарын онцлогийг харгалзан үзэж дээр нь үе шат, дэс дараатайгаар цаг хугацааны хувьд ялгавартайгаар хийх ажил юм. Энэ бодлоготой уялдуулан ирэх оны дундуур нэмэгдүүлнэ.  

a

-2015 оны төсвийг хэлэлцэж байна. Тэгэхээр ирэх оны төсөвт зэс, нүүрсний ханшийг яаж тусгасан байгаа вэ?

 

-Үнэ ханшийг бид дэлхийн зах зээлийн үнэ ханшийн хандлага, үнийн тооцоолол хийдэг олон улсын байгууллагуудын судалгаа зэргийг үндэслэн тооцож байгаа. Зэс нүүрсний үнийг тогтворжуулсан зарчмаар тооцсон. Тогтворжуулсан зарчим гэдэг бол дэлхийн зах зээл дээр эдгээр бүтээгдэхүүний үнэ савлаж байсан ч түүнийг нь боломжийн түвшинд тогтвортой байлгахыг хэлж байгаа юм. Энэ нь өөрөө хуулинд заасан аргачлалтай, өмнөх 12 жилийн дундаж болон ирэх гурван жилийн үнийн өсөлтийн прогнозыг харгалзан үзэж байж дунджаар нь тооцдог юм. Ийм үнэ ханшаар бүтээгдэхүүний, экспортын орлогыг тооцсон байгаа.

a

 

-УИХ-ын зарим гишүүн ирэх оны төсөв нэлээд танагдсан учраас бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй гэсэн мэдээллийг өгч байсан?

 

-Ирэх онд бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Ирэх онд улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ энэ оныхоос буурч байгаа. Харин хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт бол нэмэгдэж байгаа. Тэр нь Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл нэмэгдэж байгаа юм. Энэ утгаараа авч үзвэл Монгол Улсын хөрөнгө оруулалт ирэх онд нийт дүнгээрээ нэмэгдэнэ.

 

 ds

 

- Ирэх оны төсөвт татвар нэмэгдэж байгаа гэдэг мэдээллийг гишүүд өгч байна. Энэ үнэн үү?

 

-Ирэх оны төсөв дээр ямар ч татвар нэмэгдэхгүй. Татварын ямар нэг шинэ төрөл ч бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, ирэх онд улсын орлого төвлөрүүлэх зорилгоор татвар нэмэхгүй гэж шийдсэн.

a

-Төсвийн хөрөнгө оруулалтын дүн ер нь яаж гарсан бэ?

 

-Улсын төсвөөс 828 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгө оруулалтын зорилгоор Хөгжлийн банк болон Чингис бондын эх үссвэрээр хоёр тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийх эх үүсвэр бэлэн байгаа. Ялангуяа бодит эдийн засагтай хөрөнгө оруулалт хийхэд зориулсан эх үүсвэр бол бэлэн байгаа. Гадаад зах зээлээс босгосон эх үүсвэрийг төсвийн цоорхой нөхөх зорилгоор ашигладаггүй учраас хөгжлийн зориулалтаар ашиглана.  

 

a

-Төсвийн орлого, зарлагыг тодорхой хэлэх боломжтой юу?

 

-Чингис бонд, Хөгжлийн банк ороод ирэх жил 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө. Мөн 8.4 их наяд төгрөгийн зарлага санхүүжигдэнэ.

a

-Засгийн газрын шинэчилсэн бүтэц батлагдсан. Бүтэц шинэчлэгдсэнээр нэг тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо байгаа?

 

-Засгийн газрын бүтцийн асуудал шинээр батлагдаад өнөөдрөөс л яригдаж эхэлж байна. Энэ шинэ бүтэц батлагдсанаар төрийн албан хаагчийн тоо 140 орчмоор багасаж, 1.2 их наяд төгрөгийн төсвийн зардал хэмнэгдэнэ. Үүнийг төсөв батлагдаад Ерөнхийлөн захирагчид төсвийн хуваарь хийх үед хүргүүлэх боломжтой. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүтцийн өөрчлөлт хийсэн эхний жилд тооцож байсан нийт хэмнэлтийн багахан хувь нь л гардаг. Учир нь бүтцийн өөрчлөлтөд хамрагдаад халагдсан хүмүүсийн гэнэт халагдсан мөнгийг өгдөг учраас хэмнэлт төдийлөн гарахгүй. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийн хэмнэлтийн жинхэнэ үр дүн нь хоёр жилийн дараагаас л гарна.

a

-Өнгөрсөн онд царцаагдсан барилгуудад шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан уу?

 

-Өнгөрсөн жил эхэлсэн төсөвт суугаагүй 420 гаруй тэрбум төгрөгийн обьект байгаа. Энэ ирэх жилийн төсөвт багтаагүй. Эдгээр обьектийг яах вэ гэдэг асуудлыг шийднэ. Гэхдээ зөвхөн төсөвт суулгаж дуусгах арга замаар биш харин хувьчлах, эзэнтэй болгох, зориулалтыг нь өөрчлөх, шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна.

a

-Оюутолгойгоос ирэх онд хичнээн төгрөгийн татварын орлого орж ирэх вэ гэдгийг хэлж  болох уу?

 

-Оюутолгойгоос ирэх жил татвар авна. Гэхдээ энийгээ урд нь авчихсан урьдчилгаа төлбөртөө суутган тооцно. Тэгэхээр бид нар авлаа гэж бичих боловч мөнгө бид нарт орж ирэхгүй гэсэн үг. Хэчнээн төгрөг гэдэг нь чухал биш. Гэрээ хэлэлцээрээр тохирсон тоон үзүүлэлт байгаа. Шаардлагатай бол үзүүлэлт хараад хэлж өгч болно. Ер нь та бүхэн нэг тоог л анзаараад авчих. 2015 онд уул уурхайн салбараас төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого орно. Оюутолгой, Тавантолгой бүгдээрээ ороод энэ орлогыг бүрдүүлнэ. Улсын төсвийн орлого 7.2 шүү дээ. Тэгэхээр уул уурхайгаас хараат, манай эдийн засгийн дйилэнхийг өгч байна гэсэн дүгнэлтийг эндээс өгөхөөргүй байгаа биз.

 

a

-Долларын ханшийг хэдээр тооцсон бэ?

 

-Долларын ханшийг би та нарт хэлэхгүй ээ. Энэ тооцооны үзүүлэлтээр өнөөгийн байгаа түвшнээс нилээд доогуур байгаа гэхдээ оны дундаж түвшингээр тооцсон.

a

-Нэг тонн нүүрсийг хэдээр гаргахаар тооцсон юм?

 

-Нүүрс бол чанарын ялгаанаас хамаараад олон төрөлтэй. Дундчилж үзэх юм бол 80-130 ам.доллараар тооцсон байгаа.

a

-Зэс дээр?

 

-Зэс дээр 6900 орчим доллараар тооцсон байгаа.

 

a

-Гадаад өр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж байна. Энэ тал дээр тодруулаач?

 

-Мэдээж ш дээ. Эдийн засагтаа хөрөнгө оруулаад гаднаас эх үүсвэр татаж байгаа. Тэр нь Бонд, зээл, хөнгөлөлтэй зээл байна уу бүгд л улсын төсөв дээр хуулийн дагуу бичигдэж байгаа. Тийм учраас улсын нийт өрийн хэмжээ өснө. Гэхдээ дээд хязгаарыг нь хуулиар 70 гээд тогтоосон байгаа. Энэ хувиасаа хэтрэхгүй, бас хүрэхгүй. Өнөөдрийн авчихсан зээлийн үйлчилгээ төсөв дээр дааж давахгүй дарамт гэж хэлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ер нь зээлийн үйлчилгээ 500 гаруй тэрбум төгрөг  байна. Тэгэхээр энэ маань төсвийн зарлагатайгаа харьцуулаад үзээрэй. Графиктай, ирэх оны төсөвт ямар нэгэн хүндрэл гарахгүй. Сонирхож байвал зэсийн үнийг хэлж өгье. Энэ онд нэг тонн зэсийг 6900 доллараар тооцсон. Дэлхийн зах зээл дээр 7 мянга гарантай байгаа. Тэнцвэржүүлсэн зарчмаар тооцсон. Нүүрсний үнийг хамгийн доод тал нь 50 доллар,дээд тал нь 100 доллар гээд тооцохоор 70 орчим доллараар тооцогдож байх жишээтэй. Энэ мэтээр бүх зүйлийг олон улсын зах зээлийн ханшаар тооцсон.

a

П.Нарандэлгэр

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ulaand heleh ni :
bondiin munguur hadgalamjaa zuzaatgaad arduud ni tevchij amidrah uu???????????? darga erh medeltenguud bol tsatgalan bgaa l daa arduud yum hiiye gesen irged bol hetsuu bna shd tom darga nar bol yahav samurai , chingis bondoo saagaad amidrana ajil hiij amidardag ni hetsuudne dee buh buteen baiguulalt zogsono gedeg chini arduud iin amidral zogsono gesen ug yu ch hiideggui hulgain munguu avdrandaa hiisen humuust bol zovoh yum alga l daa
2014-10-10
з улаан:
улаан сайдын нам нь улаан улаан сайдын шинж нь улаан улаан сайдын данс улаан
2014-10-10
zochin:
hutsaach buunii nohoi min ta nar yaj tewchij ongorvvldiin ta nariin gadaad gar d l ywchina hereglee chin duusahgvi sh dee ard tvmnii tatwariin mongoor ahiad saihan zugaatsana daa harin tewchine gdg bol ard tvmen tewchih bh daa 9yeereee dald oroosoi
2014-10-10
zochin:
hutsaach buunii nohoi min ta nar yaj tewchij ongorvvldiin ta nariin gadaad gar d l ywchina hereglee chin duusahgvi sh dee ard tvmnii tatwariin mongoor ahiad saihan zugaatsana daa harin tewchine gdg bol ard tvmen tewchih bh daa 9yeereee dald oroosoi
2014-10-10
ajlaa meddeg hun :
ard tumnii amidraliig 10 huruu shigee meddeg hun, tumen olnii zovlon jargaliig oilgoj huvaalt*g yostoi mujik er hun dee, humuus oorsdoo huruu ch hodlogohgui hel amaa biluudeed, hiij buteej baigaa negnee demjij baimaar yum. olon hunii amnaas, ali ch namiin gishuud muuj baihiig sonsoogui ee. noyon nuruutai hun dee. taniig demjij yvdag humsuud oloon olon. eruul enh sain saihniig husiye.
2014-10-09