Хотын гэрэл нэгдсэн удирдлагын системтэй болно
Хотын гэрэлтүүлгийг тодорхой хугацаанд асааж, унтраадаг нэгдсэн төвтэй болох юм байна. Ингэснээр хотын гэрэлтүүлэг цагаар асахаас гадна, зарцуулж буй эрчим хүч, түүний тооцоо нь хяналттай болох юм. Эхний ээлжинд Чулуун-Овоо, Дамбадаржаа зэрэг хороолол болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбайг сонгон 13 самбар суурьлуулжээ. Энэ сард тохируулгыг нь хийж дуусвал ирэх сараас эдгээр гэрэлтүүлэг нь бүрэн ашиглалтанд орох юм байна. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ