Өнөөдөр болох үйл явдлын тойм
Бээжингийн гудамжинд
09:30 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Нийслэлд хэрэгжүүлж байгаа автозамын ажилтай танилцахаар Бээжингийн гудамжинд очно. Сэтгүүлчдэд зориулсан унаа 9:20 цагт “Хангарьд” ордны гаднаас хөдөлнө.
ө
ХУД-ын Нэгдсэн эмнэлэгт
14:30 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг Samsung MCS property ХХК-тай хамтран Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд суурь тусламжийн үйлчилгээний кабинет, хүүхэд саатуулах өрөө, эрчимт эмчилгээний өрөө зэргийг шинээр байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
б
ШУА-д /СТӨ Б корпус 6 давхарт/
13:00 цагт ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун ОХУ-ын Дорно дахин судлалын дээд шагнал болох академич И.Ю.Крачковскийн алтан медиалаар шагнагджээ. Түүнийг хүлээн авах үйл ажиллагаа болно.
а
ШУА-ийн Палеонтологийн төвийн лабораторийн хурлын танхимд
09:00 цагт Монгол оронд Палеонтологийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдох эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. 99045949
х
100 айлын Иргэний бүртгэлийн ерөнхий газрын чанх ард
09:00-11:00 цагт Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамны харяа Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд анхаарч эмнэлэг, протезийн үйлдвэрийн барилгыг шинээр ашиглалтад оруулно. Нээлийн үйл ажиллагаад Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоно. 99169710
а
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд
12:00 цагт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар зорчигчдыг цахим гарцаар буюу хурууны хээгээр улсын хил нэвтрүүлж эхэлнэ. Та бүхнийг нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Драмын театраас 11:00 цагт унаа явна. Хэвлэлийн төлөөлөгч Т.Сэлэнгэ 88025982, сэтгүүлчдийн унаа хариуцах Мөнхсүрэн 99027535
ө
аУлаанбаатар зочид буудлын Хар хорин танхимд
14:00-18:00 цагт Ардчиллын Боловсрол Төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн ил тод байдал, хүртээмжийг үнэлэх төслийг хэрэгжүүлжээ. Уулзалтанд МУ-ын ЗГХЭГ, ЭМЯ, АТГ-ын төлөөллүүд урилгаар оролцоно.
а
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд
10.00 цагт Барилгын компаниудын захирлуудтай уулзаж ярилцана.
ө
МҮЭСТО-нд
14:00 цагт Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн/ хуучнаар Хүүхдийн асрамжын төв/ 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно. 99107170
БОНХЯ-ны Хаан танхимд
13:00 цагт С.Оюун сайд н.Буянхишиг хүүтэй уулзана. н.Буянхишиг хүү Сэлбэ голыг сүүлийн жил цэвэрлэж байгаа бөгөөд энэ үйлсэд найз нөхдөө оролцуулах талаар санаачилгатай ажиллаж байгаа хүү юм. Холбогдох утас: БОНХЯ-ны ХМА 99098741.99
х
Улаанбаатар төв буудалд
11.20 цагт Төмөр замын вокзал буюу Улаанбаатар төв буудалд Оросын Холбооны Улсын цэргийн академи, их дээд сургуульд суралцахаар явах цэргийн бие бүрэлдэхүүнийг үдэх хүндэтгэлийн ёслолын ажиллагаатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 99299634
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ