“Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

img

МХЕГ-ын дарга Д.Батмөнх энэ сарын нэгэнд Барилга хот байгуулалтын яаманд "Зуншин" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай албан шаардлагыг хүргүүлсэн билээ. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар томилогдсон “Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох" ажлын хэсгийнхэн хуралджээ. Уг хуралдаанаар барилга угсралтын “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ тус компанийн тусгай зөвшөөрлийг МХЕГ-ын дүгнэлт болон цагдаа, шүүхийн байгууллагын шийдвэр гартал гурван сараар түдгэлзүүлсэн байна.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fhgdf:
odoo owol bolj bhd ymar ymnii barilga ajildin be 3sarch geh shig tsu zda henig hurad bgn hawar tgel butsad ajilna shde jil ymu 2 jiler hasna bz zda boduul batuulin hiij bga hereg bz
2014-10-11
зочин:
зуншин гэж монгол авгайтай хятад нөхөр байгаа. хабэа-г зөрчсөн компаниудтай хариуцлага тооцох нь зөв. зуншин туслан гүйцэтгэгч нартаа хяналт тавьж ажиллах ёстой.
2014-10-10
зуншинь:
та нар тусгай зевшеерлийг тур тудгэлзууллээ л гэж байна. харж л байя. авахдаа л нэг авнадаа муусайн ухэрнуудээ?!! харж л байгаарай!!! гэж цаадуул нь тавлаж суугаа. яг л ийм юм болно, хэнд ч ойлгомжтой. одоо чинь хятадуудад монголын хууль уйлчилдэггуй болчихсоншдоо? ккк... харж л байя!!!???
2014-10-10
асуулт:
зуншин гэж хятадын компани юм уу?
2014-10-10