Орчин цагийн “Ховдгийн гай”-н эзэн болсон нь

б
Үнийн өсөлтөөс сэргийлсэн нь буруутав
б
Манай улс энэ жил 320 мянган тонн улаанбуудай хурааж авна хэмээн албаныхан хэлдэг. Харин үүний 100 гаруй мянган тонн нь цавуулаг багатай аж. Үүгээр гурил хийвэл урсдаг, чанаргүй болно гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Тиймээс гурилын үйлдвэрүүд үүнийг худалдаж авахгүй гэдгийг ч албаныхан хэлэв. Тэгэхээр тариаланчдыг хохиролгүй болгохын тулд гурилын үйлдвэрүүдийг хохироож болохгүй. Ийм хоёр салаа замын уулзвараас цор ганц зөв алхам хэмээн итгэн хойд хөршөөс сайн чанарын улаанбуудайг 40-50 мянган тонныг оруулж ирэхээр болжээ. Ийнхүү тариаланчдын эсрэг арга хэмжээ авсан гэх хэрэгт Х.Золжаргал орох нь тэр. Тэрээр “Яг энэ үед хойд хөршийн улаанбуудай арай хямд байдаг. Хэрэв улсдаа тариалсан буудайг борлуулж дуусахыг хүлээвэл бидний гаднаас авах буудайн үнэ өсчихнө” гэв. Бид эрэлт нийлүүлэлтээс хамаарсан үнийн савалгаанд дассан гээд чимээгүй байж болохгүй. Магадгүй, нэг тонн улаанбуудайг өдгөө 200 ам.доллараар авах байж гэе. Гэтэл 250-аар авах болбол ард түмэнд очих гурил хэдэн төгрөгөөр өсөх бол. Өсөх дүнгээс сэргийлсэн энэхүү шийдвэр эрхэм даргын зөв болов уу. Харин өнгөц харвал, тариаланчдаа түлхээд гадныхныг дэмжиж байх шиг санагдах биз. Учир нь, тэд “Бидний хэдэн сар, нар салхинд гандан байж хийсэн хөдөлмөрийг эрх мэдэлдээ дулдуйдан салхинд хийсгэлээ гэв. Тэдний энэ мэдээллээр хүмүүс тархиа цэнэглэсэн. Тиймдээ ч салбарын яамны эрх мэдэлтнүүд юу ч мэддэггүй хэмээн шүүмжлүүлдэг биз. Чи, би гэж мэтгэлцэхээс илүү эцсийн дүндээ хэрэглэгчид өссөн дүнгүй, чанартай гурил хэрэглэх нь чухал. Гэвч тариаланчид болон гурилын үйлдвэрийнхнийг хохиролгүй болгохын төлөөх шийдвэр түүнд нэг нэр, хоёр хоч болов. Хар ихэдвэл өвчин гэдэгсэн.
5
а
Цагааныг хараар будах авьяас
6
Шүлхийн 1.6 сая тун вакцин Хятадаас оруулж ирэх тендерт шалгарсан “CBC” компани нь Монгол Улсад бүртгэлгүй төдийгүй олон улсын Арбитрийн шүүхэд дуудагдаж байсан. Түүнчлэн тэдний хариуцлагагүйгээс 2.6 тэрбум төгрөгийн вакцин тээвэрлэлт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс хөлдсөн хэмээн нэг хэсэг шуугисан. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Ийн шидсэн чулуу “Цагаан залаат агвет” компанийн толгой дээр буужээ. Тус компанийн оруулж ирсэн сүүлийн шатны вакцин температурын өөрчлөлттэй иржээ. Тэрхүү вакциныг шинжилгээнд оруулж туршсаны эцэст хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Ер нь, энэ хэрэг мандах шалтгаан нь улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэмээх гүтгэлэг хэмээн тэрээр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ дурьдлаа. Уг нь, тэрхүү шүлхийн вакцины төлбөрийг хүлээж авсны дараа баримтаар олгожээ. Шүлхий гарсан онцгой байдлын үед цагдаа болон тагнуулын газрынхан салбарын яам хамтдаа ажилладаг гэв. Тэдгээр хүн өвчин ямар шалтгаанаар гарсан, вакцин яаж худалдаж авч, тарилгыг хэрхэн гүйцэтгэж байгааг маш нарийн шалгадаг байна.
а
Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур гэх эрхэм харин ч шүлхий өвчний хувьд “Хадны мангаа” аж. Тодруулбал, 2010 онд тэрээр салбарын яамны дэд сайд байхдаа 34 сая тун вакциныг хойд хөршөөс үнэгүй авчиржээ. Тухайн үедээ 375 сая рублийн буцалтгүй тусламж авах болж. Үүнд, ариутгалын машин, шүлхийн вакцин авсан байна. Энэ 34 сая тун вакцин энэ оны хоёрдугаар сард дуусчээ. Энэхүү 34 сая тунг ОХУ-аас ирсэн вакцины үнээр үржүүлбэл өдгөөгийн хэл ам дагуулсан вакцины үнээр үржүүлбэл 24 тэрбум 514 сая төгрөг болох нь. Улсын төсвийн ачааны ийм хэмжээний хөрөнгийг хэмнэж чадсан түүний гавьяаг үнэлэхийн оронд буруутан хэмээх нь хэний сонирхол вэ.
а
Ах нь дүүгийнхээ бурууг үүрэхгүй
6
а
Сэлбэ голыг аварч хамгаалахаар зарласан тендерийн ялагчаар “Мон Хидро” компанийг шалгаруулсан гэлцдэг. Энэ нь, мэдээж хууль бус. Мөн “Мон Хидро” компани уг ажлыг гүйцэтгэх явцдаа хоёр тэрбум төгрөг дутаасан учраас хуулийнхан шалгаж эхэлсэн хэмээн чамгүй шуугисан билээ. Гэвч Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газартай нэгдэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болсноос хойш уг хэргийг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй болсон гэдэг. Нэг ёсондоо замхарсан гэлцдэг. Харин Х.Золжаргалын тендер будлиантуулсан хэрэгт ямар ч хариуцлага тооцохгүй, бүр шалгахгүй байгааг хүмүүс хардсаар. Энэхүү тендерийн үнэн төрхийг дор дурдъя.
6
Тус тендерт “Мон Хидро” ХХК, “Престиж групп” ХХК, “Лайли” ХХК материал ирүүлжээ. Уг компаниудын хоёр нь эн тэнцүүхэн үзүүлэлттэй байв. Харин харамсалтайгаар гэх үү, хайнга байснаасаа гэх үү “Престиж групп”-ийн банкны баталгаа нь “Престиж” ХХК-аар гарсан байв. Ингээд 972 сая төгрөгөөр “Мон Хидро” компани шалгарч Сэлбэ голыг аврах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулжээ. Ийнхүү хэл амны бай болсон тендер маш сайн дүнтэй төгссөн аж. Тухайн үед “Престиж групп” шүүхэд өгнө гэж байсан ч больсон байдаг. Магадгүй, тэд өөрсдийн хийсэн алдаагаа ухамсарласан биз. Харин хуурай өвсөн дээр ассан гал мэт дүрэлзэх хэл ам дарагдсангүй, одоо ч үргэлжилсээр. Ах нь дүүгийнхээ бурууг үүрэхгүй болсон энэ цагт өөрийнхөө хийх үйлдэл бүрийг нягт нямбай хянаж баймаар.
5
а
Ангийн дайсан болсны учир
6
а
Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бид хувцсаа оёод өмсчихнө. Мөн гутлаа ч хийчихдэг байлаа. Харин өдгөө сургуулийнхаа хүүхдүүдэд өмсүүлэх хувцсаа ч оёхоо больсон цаг. Хүмүүст чичлүүлж, элдэв янзаар хэлүүлсэн ч ҮХААЯ-ныхан сурагчийн дүрэмт хувцасны материалын стандартыг тогтоосон байдаг. Балчир үрс минь 40 хувийн ноос, 60 хувийн полистрол орсон даавуугаар урласан дүрэмт хувцас өмсөхөөр болжээ. Эцэг эхчүүд хүүхдийн форум үнэтэй, бас материал нь бөөсөрдөг, чанаргүй байна гэж шүүмжилсээр байгаа. Үүнийг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Монгол хонины ноос урт богино хэмжээтэй байдаг нь даавууны бөөсрөх чанар нь болж байна” гэв. Хонины ноосонд урамшуулал өгчихлөө хэмээн бас л барьцдаг. Харин энэ ажлынхаа үр шимийг ард түмэнд хүртээлгэхийн тулд даавууг эх орондоо үйлдвэрлэхээр зорьжээ. Одоогоор “Могол ноос”, “Нэхээсгүй эдлэл”, “Эрдэнэт хивс”, “Блую скай кашмер” даавуу үйлдвэрлэж байгаа. Гэвч эдгээр үйлдвэр түүхий даавуу хийдэг ажээ. Даавууг гүйцэт боловсруулах цех байгуулж байгаа хэмээн албаныхан хэлж байлаа. Ийм цех оруулж ирэхийн тулд Солонгос улсын туршлагыг судлахаар болж. Манай улсаас гаргасан ноос, тус улсаас оруулж ирсэн даавууг батлах гаалийн бичиг бий гэдгийг эрхэм дарга онцолж байна.
6
ө
Жилд 400-520 мянган ширхэг ком дүрэмт хувцасны зах зээл бий. Өмнө нь, энэ зах зээлийг Эрээнд үйлдвэрлэсэн хувцсаар хангадаг байсан гэлцдэг. Харин урагшаа урсаж буй хөрөнгийг эх орондоо үлдээхээр тэмцсэнийхээ төлөө чичлүүлсэн хүн нь өнөөх Х.Золжаргал байв. Өмнө нь, дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийг Эрээний оёдолчдыг бус эх орныхоо оёдолчдыг сонго гэж хэлснийхээ төлөө ангийн дайсан мэт болж хувирсан аж. Тэрээр үүгээрээ баталгаатай ажлын байр олноор бий болох боломж гэж харж байснаа хэлж байсан юм. “Оёдлын нэгдсэн холбоо”-ноос оёдлын жижиг цехүүдийг кластер болгон ажиллуулахаар төсөл боловсруулсан байна. Уг төслийг Чингис бондын хөрөнгөөс 12 тэрбумын зээлээр дэмжүүлэхээр болж. Энэ нь, эргэлтийн хөрөнгө биш техник, тоног төхөөрөмжид зарцуулах ёстой байв. Гэвч энэ боломжийг чадал муутай оёдлынхон авч чадаагүй аж. Зээлийн шалгуурт бүдэрсэн хэрэг. Эргэлтийн хөрөнгө үйлдвэрлэгчдэд хэрэгтэй болов. Тэгээд Хөдөлмөрийн яамны сангуудаас 23 тэрбумын зээл олгуулжээ. Хоосон хардаж суухаар хийсэн бүтээснийг нь хардаг ч болоосой хэмээн халаглах олон хүнтэй таарч байв. Харин энэ их ажлын ард гарсан хүний хувьд нуруу тэнэгэр алхах цаг удахгүй биз ээ.
6
ө
Өнгөрсөн хойно нь бахирах вий
6
ө
“...Тэр үед сайхан байж билээ” хэмээн хүмүүс ярьдаг. Нээрээ ч амьдралд өнгөрсөн хойно нь хэрэгтэйг нь ойлгох явдал элбэг тохиолддог.
Нөөцийн мах сүүлийн хэдэн жил хэл ам дагуулсаар ирсэн ажил. Зунжин, намаржин муулчихаад хавар болохоор нөөцийн мах зарагдахгүй байна хэмээн эрэлхийлдэг нь хүмүүний араншин гэлтэй. Энэ жилийн тухайд нийслэлд гурван компани 12 мянган тонн нөөцийн мах боловсруулахаар болжээ. Өнгөрсөн жилээс ялгарах онцлог нь богын махыг 15 хувь, бодынхыг 30 хувь шулж, 250 граммаар савлаж борлуулахаар болсныг албаныхан дуулгалаа.
6
ө
Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад аль болох гүйцэтгэгчээ эрт шалгаруулах нь зүйтэй хэмээн амтай болгон ярьсан. Энэ жил үүнийг ажил хэрэг болгохын алдад ажлын садаа гараад ирж. Учир нь, нийслэлд мах бэлтгэх компаниар “АNDM”, “Мах импекс”, “Баатрууд тэнгэр” шалгарчээ. Гэтэл өнөөх л хартай зан нь дийлсэн “Мах маркет” компани хэл ам гаргаснаар гэрээ хийх ажил түр хойшлогдоод буй аж. Магадгүй, энэ ажил хэрхэхийг харж суухаас өөр аргагүй болсон бололтой.
6
ө
Зарим нэг нь “Нөөцийн мах хэрэггүй” гэдэг. Хэрэв үүнийг байхгүй гэж үзвэл махны үнэ гэрлийн хурдаар өснө гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан юм. 50 сая малтай манай улсад мах магнаг болох нь нүдний гэм байх ёстой хэмээн хүмүүс ойлгодог. Гэвч мах магнаг болох нь тийм ч сонин содон байхаа больсон. Бид өдөр бүрийн үнийн савалгаанд аажим аажмаар дасаж буйн илрэл гэлтэй. Хэн нэгний хүсэл биелэж нөөцийн мах байхгүй болбол ард түмэн ч “... Тэр үед сайхан байж билээ” гэдэг болох буй за. Ядруухан иргэдээ дэмжих ганц нэг хөтөлбөрөө хэл амнаас холуур байлгаач хэмээн гандан гарч ном уншуулахаас даа. Хавар тарчиг цагт хүмүүсээ хоногийн хоолтой байлгахаар хийж буй ажлыг хэдхэн хүн хэл амны бай болгон залгичихгүй байгаасай билээ.
6
ө
Энэ мэтчилэн хэл ам тасрахгүй ээрч байх зуур эрхэм дарга ажлаа хийсээр яваагаа хэвлэлийнхэнд дуулгасан. Тэрээр би ард түмнийхээ төлөө, тэдний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа. Тиймээс хэн ч ирээд шалгасан хэлэх үг, хийсэн ажилтай гэдгээ хэлэв. Идсэн эрүү хувхайрч, идэгдсэн дов ургадаг гэдэгсэн. Аливаа ажлын сайн мууг, зөв буруу цаг хугацаа харуулах биз. Гэвч цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тэр дундаа өдрөөс өдөрт үнэгүйдэж буй хүмүүсийн орлого, хуримтлалтай Монголыг бус хоосон ядуусыг нэмнэ гэдгийг хаа хаанаа бодох цаг иржээ.
6
э
Б.Одонтуяа
э
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ