Буриадын улсын их сургуультай хамтран ажиллана

img

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ОХУ-ын Буриадын Улсын их сургуулийн ректор, ОХУ-ын Боловсролын Академийн жинхэнэ гишүүн С.В.Калмыков нар хамтран ажиллахаар болжээ. Тэд хоёр орны шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ болон боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны хэлэлцээрийг Улаанбаатар хотноо байгууллаа.

a

Хэлэлцээр таван жилийн хугацаатай бөгөөд талууд эрдэмтэн багш харилцан солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний цуврал ном гаргах хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Түүнчлэн шинжлэх ухааны ололт, инновацийн салбарт харилцан туршлага солилцох, шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалах хамтарсан Зөвлөл байгуулан ажиллахаар болсон юм.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эргүү юмнууд:
буриад, өвөр монгол хоёроос өөр арай хөгжчихсөн орны байгууллагатай хамтын ажиллагаа тогтоогоод ажиллаж чадахгүй энэ гажиг өвгөчүүлийг хурдан зайлуулж ирээдүйг тодорхойлох залуучуудад ажлыг нь өгмөөр юм. инээдтэй юм, цаана чинь дэлхий шал өөрөөр эргээд байна. юун буриад вэ?
2014-10-10