Бялуу хүртэхийг хүсэв
Саяхан МоАХ фракц албан ёсоор шинээр байгуулагдсан тухайгаа мэдээлж байсан. Бодлогоо өөрчлөх зорилгоор байгуулагдсан гэх тус фракцынхан АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Н.Алтанхуягт нэгэн албан бичиг илгээжээ. Уг бичигтээ МоАХ фракц шинэчлэн байгуулагдсанаа мэдэгдсэн байна. Гэхдээ тус фракцынхны гол хүсэл нь бялуунаас хуваалцахыг хүссэн бололтой. "АН доторх аливаа улс төрийн шийдвэр болон томилгоонд бидэнтэй зөвшилцөн ажиллахыг хүсье" хэмээн МоАХ фракцынхан улс төрийн томилгооны гадуур үлдэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ