Буудай импортлох эрхийг хүчингүй болголоо

img

ҮХААЯ, Үр тариа эрхлэгчдийн холбоо, улаан буудай импортлох зөвшөөрөл авсан гурилын үйлдвэрүүд, гурил импортлогч томоохон компаниуд хамтарсан уулзалт хийжээ. Энэ уулзалтаар тариаланчид, гурилын үйлдвэрүүд, яамны хооронд үүсээд байсан зөрчлийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Салбарын яамнаас дөрвөн компанид ОХУ-аас 49 мянган тонн буудай импортлох эрхийг өгөөд байсан. Харин энэ нь зарим гурилын үйлдвэр, тариаланчдын эсэргүүцэлтэй тулгарч багагүй асуудлыг үүсгээд байсан юм. Тиймээс гурван талын уулзалт хийж, гадаадаас оруулж ирэх буудайн хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж, хүчингүй болгожээ. Ингэснээр тариаланчид буудайгаа гурилын үйлдвэрүүдэд нийлүүлэх боломж нээгдэж буй юм. Харин буудайн үнийн хувьд гурилын үйлдвэр, тариаланчид хоорондоо тохиролцож шийдвэрлэх аж. Уг асуудалд салбарын яам оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

ө

Гурван талын уулзалтаас гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

а

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар 2014 оны хоёрдугаар хагас жилд улаанбуудайн гурил импортлох зөвшөөрөл авсан “Өег” ХХК, “Алейск Импэкс” ХХК-ийн нэгдүгээр зэргийн гурилын импортын квотоос 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд төлбөр хийсэн болон ачуулсан гурилын хэмжээг хасаад үлдэж буй квотоос тус бүр 500 тонныг үлдээж, илүү гарсан нэгдүгээр зэргийн гурилын квотын зөвшөөрлийг хүчингүй болгох,

ө

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн А/281 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар зөвшөөрөл авсан  “Милл хаус” ХХК –ний 10 000 тоннн уг компаниас албан бичиг авсны дагуу “Эрдэнэт фүүдс” ХХК-ний 10 000 тонн хүнсний улаанбуудайн импортын зөвшөөрлийг хүчингүй болгох,

ө

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны есдүгээр сарын 05-ны өдрийн А/330 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар зөвшөөрөл авсан “Од групп” ХХК-ны  10 000 тонн, “Хангайн миллс ХХК-ний 10 000 тонн, АПУ ХК-ний  10 000 тонн “Сайхан хүнс” ХХК-ний 9 000 тонн улаан буудайн импортийн квотыг уг компаниудаас авсан албан бичгийг үндэслэн, “Улаанбаатар гурил” ХХК-ний 10 000 тонн улаан буудайнаас 3 000 тоннын хүнсний улаанбуудайн импортын зөвшөөрлийг хүчингүй болгох,

ө

-2014 оны аравдугаар сарын 9-ний өдрөөс өмнө хүнсний улаанбуулайн импортлохоор гэрээ хийн төлбөр төлж, ачилт хийгдсэн “Улаанбаатар гурил” ХХК-ний 7 000 тонн улаан буудай тус аж ахуйн нэгжийн Дархан-Уул аймаг дахь гурилын үйлдвэрийн агуулахад хадгалж, битүүмжлэн 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 3000 онн, 2015 оны хоёрдугаар сарын  15-ны өдрөөс үлдэгдэл 4 000 тонныг  “Улаанбаатар гурил” компанид битүүмжлэлийг цуцалж шилжүүлэх,

ө

-2014 оны аравдугаар сарын 10-ны байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн борлогдоогүй буудайн тоо хэмжээ, чанарыг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулж мэдээллийг энэ сарын 20-ны өдрийн дотор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлэхийг Үр тариа эрхлэгчдийн  Газар тариалан холбоо хариуцан хийж гүйцэтгэхийг тус тус даалгаж,  зөвшилцөлд хүрсэн байна.

б

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
‘‘гадаадаас оруулж ирэх буудайн хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж, хүчингүй болгожээ.‘‘ gedeg ni oruulj ireh hemjeeg bagasgasan gesen ug uu, esvel importloh erhiig ni buur huchingui bolgoson gesen ug uu.
2014-10-10