Ч.Сайханбилэг “халтуур” хийсэн үү?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байлаа. Гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг болон ажлын хэсгийнхэн хариулсан юм. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан н.Мэндсайханыг “хуульч” гэсэн албан тушаалаар чуулганы хуралдаанд оролцуулж байлаа.
df
Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Мэндсайхан яагаад хуульч гэдгээр оролцож байна вэ? Би энэ асуудлыг хэлэлцүүлэхэд ажлын хэсгийнхнийг оролцуулахдаа Мэндсайханыг хуульчаар чуулганы хуралдаанд оролцуулах боломжгүй. Халтуур хийж байгаа юм уу?, Ч.Сайханбилэг ээ. Мэндсайхан явж бай. Ажлын хэсгийн нэрээрээ орж ирэх ёстой гэлээ.
df
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг спикерийн хэлснээр үнэхээр халтуур хийсэн үү эсвэл будилав уу. Ямартай ч Ч.Мэндсайхан уг хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсэгт голлон ажилласан хэдий ч өнөөдрийн байдлаар өөр ажилд шилжсэн нэгэн бололтой.
df
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ