“Гоомой юм хийхгүй шүү, бүгдээрээ”
Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр чуулганы нэгдсэн хуралдааны ирц тун тааруу байлаа. Ирцээ дөнгөж бүрдүүлээд хуралдаанаа эхлүүлсэн ч санал хураалт явуулах болоход зарим гишүүд картаа хийж бүртгүүлээд, чуулганы танхимыг орхин одсон байв.
бө
Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх санал хураалтын эгзэгтэй үед ихэнх гишүүд танхимд байсангүй. Хэрвээ санал хураалт явуулахад картаа хийж, бүртгүүлээд явсан байхгүй гишүүдийнх эсрэг кнопонд автоматаар бүртгэхээр байлаа.
бө
Тиймээс УИХ-ын дарга гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг урьж, “Гоомой юм хийхгүй шүү, бүгдээрээ. Одоогийн ирцээр санал хураалт явуулбал энэ хуулийн төсөл буцаагдахаар байна. Өнөөдөр Н.Энхболд гишүүн л албан ёсоор чөлөө авсан. Өөр чөлөө авсан гишүүн байхгүй. Хэрвээ өргөн барьсан хуулийн төсөл чинь уначихвал уйлахгүй шүү, Засгийн газар” хэмээлээ.
бө
Харин УИХ-ын даргын хаширлаж хандсаны үр дүнд гишүүд чуулганы танхимд ирж саналаа өгснөөр уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
бө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ