Н.Энхбаяр: Эх орныхоо агаарыг амьсгалж, усыг нь уух гэж ирсэн
МАХН-ын дарга, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Төрийн ордонд хүрэлцэн ирж, намынхаа гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалт дөнгөж сая дууслаа. МАХН-ын дарга Н.Энхбаяраас ирсэн зорилго, уулзалтын талаар тодруулахад:
7
-Би УИХ дахь МАХН-ын гишүүдтэйгээ уулзаж, мэнд усыг нь мэдлээ. Миний бие эх орондоо агаар ус амьсгалж, хөдөө явж, голын эрэг очиж, болж өгвөл цагаан идээгээ идэж, бие эмчилье гэж ирсэн. Намын үйл ажиллагаа, Засгийн газрын бүрэлдэхүүн зэрэг ямар нэг улс төрийн яриа хэлэлцээ хийх гэж ирээгүй. Та бүхэн намайг буруугаар ойлгоод байх шиг байна. Би эх орондоо бие эмчлүүлэхээр ирсэн.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ