Жорж Клуни: Амалиас өөр бүсгүй надад хэрэггүй
Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни энэ сарын эхээр Амаль Аламудинтэй хуримаа хийсэн юм. Тэрбээр сүүлд тоглосон “Tomorrowland” киноныхоо сурталчилгаанд зориулж Нью Йорк хотноо өчигдөр хэвлэлийн хурал хийлгэсэн юм. Клунитай энэ үеэр “NBC” телевийн сэтгүүлч Кристан Хиадлан ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргье.
6
-Энэ өдрийн мэнд хүргье. Та өнөөдөр гайхалтай харагдаж байна?
-Баярлалаа. Миний өнөөдрийн хувцаслалтыг эхнэр минь сонгож өгсөн юм. Тиймээс л гайхалтай харагдаж байгаа байх.
6
-Таны үзэсгэлэнт эхнэр сайн биз дээ. Бидэнд сайхан мэдээ хэзээ дуулгах төлөвлөгөөтэй байна?
-Тэр сайн байгаа. Сайхан мэдээ гэдэг чинь. Сайн ойлгохгүй байна.
6
-Хүүхэд?
-Аан. Одоохондоо төлөвлөөгүй л байна. Саяхан хуримаа хийсэн учир, та нар ойлгож байгаа биз дээ. /Инээв/
6
-Ойлгож байна аа. Та саяхныг хүртэл Холливуудын гоонь эр байсан. Өмнө нь олон хүүхэнтэй нэр холбогддог байсан ч хуримаа хийж байгаагүй. Хуримаа хийх ямар байна даа. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайхан байна. Жорж Клуни гэх эр 50 гаруй жилийн турш харь амиа бодож явдаг байсан. Би мөнгө олбол зөвхөн өөртөө зарцуулж, зугаацдаг байсан. Энэ амьдрал минь төгссөн ч би харамсахгүй байна. Яагаад гэвэл хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн учир. Эр хүн жаргалтай байхыг л хүсч байгаа бол хайртай хүнийхээ дэргэд л байх ёстой. Өнгөрсөн дөрөвдүгээр сард би Амальд гэрлэх санал тавьж байсан юм. Тэр үед Амаль таван секунд ч болохгүй “Тиймээ. Би Жорж Клунигийн эхнэр болохыг зөвшөөрч байна” гэж хариулсан. Амаль гэрлэх саналыг минь хүлээн авсны дараа миний амьдрал үргэлж сугалаанд хожсон мэт азтай болчихсон. Энэ бүсгүй аз дагуулдаг гэдгийг өдөр бүр мэдэж байх шиг. Хуримаа хийхээс өмнөх өдрүүдэд Венец хотноо их бороо орж байсан. Харин бидний хуримын үеэр тэнгэр хүртэл цэлмэг болсон. Би хуримынхаа дараа “Тэнгэр хүртэл бидэнд хайртай бололтой” гэж хэлэхэд Амаль “Үгүй ээ. Би өчигдөржингөө залбирсан юм” гэж хариулсан. Тэр минь ийм л гэнэн цагаахан, яг л надад зориулагдсан бүсгүй. Хамгийн аз жаргалтай үеэсээ хуваалцаач гэвэл би Амалтай учирсан үеэ хэлэх болно.
6
-Та яагаад Амал Аламудиныг онцолж, хуримаа хийсэн юм?
-Зүгээр л таалагдсан. Зүгээр л зүрх минь түүнийг хайрлахыг хүссэн. Зүгээр л энэ бүсгүйг насанд туршдаа хажуудаа байлгахыг хүссэн. Өөр тайлбар хэрэггүй гэж бодож байна.
6
-Энэ бүсгүйн юун таалагддаг вэ?
-Би эхнэрийнхээ үнэрт дуртай. Бид 2011 оны сүүлээр Нью Йорк хотод болсон нэг хүлээн авалтын үеэр танилцаж байсан юм. Тэр үед түүнээс минь маш гоё үнэр үнэртэж байсныг санаж байна.
6
-Үнэртэй усны үнэр бус уу?
-Хэлж мэдэхгүй байна.
6
-Хүн дурлахаараа сохордог гэдэг үнэн үү?
-Үнэн. Би яг одоо сохорчихоод л явж байна. /Инээв/ Амалиас өөр бүсгүй надад хэрэггүй.
6
-Яагаад хуримаа Венецид хийсэн юм бэ?
-Бид анхныхаа болзоог Венец хотноо хийж байсан юм. Мөн энэ хот үнэхээр үзэсгэлэнтэй. Бидний хайр яг л энэ хот шиг гайхалтай байгаасай гэж хүссэн.
6
-Та хоёр Венеци хотод байрлах Белмонд Кипрани зочид буудалд ёслолоо үйлдсэн. Энэ хуриманд Холливууд болон Британийн олны танил эрхмүүд оролцсон. Миний санахаар супермодель Синди Кроуфорд нөхрийн хамт, жүжигчин Мэтт Дэмон эхнэрийн хамт, “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, жүжигчин Эмили Блант гэх мэт алдартнууд оролцсон. Та зочиддоо ямар шалгуур тавьж, урилга өгсөн вэ?
-Шалгуур гэх юм байгаагүй. Мэдээж хэрэг намайг өдий зэрэгтэй явахад минь туслалцаа үзүүлсэн хүмүүсийг урихыг хичээсэн.
6
-Брэд Питт, Том Круз, Жонни Депп ирээгүйд бага зэрэг гайхсан шүү?
-Найзууд минь хуриманд оролцоогүй ч гоонь эр байх сүүлчийн үдэшлэгт минь оролцсон.
6
-Та хоёр хуримынхаа зургийг “People”, “Hello” сэтгүүлд нийтлүүлсэн. Зургаа хэдээр үнэлсэн вэ?
-Би хар зах дээр зогсоогүй байна. Би тохиролцож чаддаг хүмүүст дуртай. Дээрх үйл явц ч гэсэн тохиролцоо, итгэлцлийн дагуу болсон.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ