Энэ жил 80 орчим цэргийн албан хаагч ОХУ-д суралцана
Өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан ОХУ-ын цэргийн академи сургуулиудад суралцахаар явж буй Зэвсэгт хүчний албан хаагчдаа үдэн гаргалаа. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэдэнд монгол цэрэг, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг өндөрт өргөж, цэргийн эрдэмд шамдан суралцан сахилга баттай, эв нэгдэлтэй байхыг сануулан, сурлагын амжилт хүсчээ.
ө
Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан 2006 оны гэрээгээр хөнгөлттэй буюу буцалтгүй тусламжаар цэргийн боловсон хүчин бэлтгэх ажил шинэ утга агуулгаар баяжигдан тухайн онд 24 офицер, ахлагч суралцуулахаар явуулж байсан бол суралцагсадын тоо жил бүр нэмэгдэж, энэ жил 80 орчим цэргийн албан хаагчдыг суралцуулж байна.
а
СЭТГЭГДЭЛ БИЧИХ