Үс засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 11. Бямба гариг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 18. Санчир гариг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлхэх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 27 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
б
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ