Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр

img

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүхийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан билээ. Энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.
ө
Манай улс энэ өдрийг “ОХИД ХҮЧИРХИЙЛЛИЙН БАЙ БИШ!!!”, “Биднийг сонс!!!”, БИД ХҮҮХЭЛДЭЙ БИШзэрэг уриатай арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
ө
Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл аж. Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.
  • 2013 онд нийт 394 хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх  оноос 29 нэгжээр нэмэгдсэн.
  • 2013 оны эхний 8-н сарын байдлаар улсын хэмжээнд 109 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэрэг гарчээ.
  • 2013 оны 10 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 54 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 17 нэгжээр буюу 45.9 хувиар нэмэгджээ.
  • Манай улсын хэмжээнд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн 87.8 хувийг хүчиндэх гэмт хэрэг эзэлдэг байна.
ө В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ