Цагдаагийн ноход албандаа томилогдлоо
ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газрын Сургалт дадлагын төвийн дэргэдэх албаны морь, нохойн сургалтын хэсгийн 10 нохой, хөтлөгчтэйгөө сургалтанд хамрагдаж, Улаанбаатар хотын дүүргүүдийн алслагдсан хороодод "Нохойт эргүүл"-д үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдлээ. Эргүүл харуул хамгаалалтын чиглэлээр сургадаг нохойг хөтлөгчтэй нь 45 хоног, хэрэг илрүүлэх, эрлийн албаны чиглэлээр нохой сургагчтай нь хамт зургаан сар сургадаг юм байна.
ө
Дашрамд дурьдахад Албаны морь нохойн сургалтын хэсэгт одоогоор төв орон нутгийн нийт 50 гаруй нохой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг илрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна. Тус хэлтэс ноходоо хувь хүмүүс болон нохой үржүүлгийн газраас авдаг аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ