Д.Батцогт АН-ын гишүүн болжээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, сул гишүүн болоод байсан УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намд элсчээ. Түүнд АН-ын гишүүний батламжийг НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулан өгсөн байна.
ө
УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намд элсэх хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод илэрхийлсэн талаар эх сурвалж мэдээлж байсан. Харин тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Түүний хувьд Шударга ёс эвслийн бүлгээс л гарч байгаагаас биш өөр намд элсэхгүй, МҮАН-д хэвээрээ үлдэнэ гэсэн” хэмээн мэдээллийг үгүйсгэж байсан юм. Тэрбээр бүлгээс гарах шалтгаанаа гишүүдтэйгээ олон асуудал дээр санал нэгдэхгүй, үзэл бодол зөрчилдөх болсон хэмээн тайлбарласан билээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ