Н.Наранбаатар: Амьдралын сүүлийн мөчид үлдэх ганц зүйл бол хайр
Монгол Улсын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Сүүлчийн шөнө” монголын уран сайхны киноны нээлт өчигдөр Тэнгис кино театрт боллоо. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдрийн тохиолдуулан, намрын сүүлчийн бороо шивэрсэн бүүдгэр агаад тогтуун орой “Сүүлчийн шөнө”-ийг нээв. Киноны уран бүтээлчид ч сүүлчийн бороо, “Сүүлчийн шөнө”-ийг онцолж шүхэртэй ирцгээсэн байлаа.
Нээлтийн үеэр зарим уран бүтээлчидтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
g
Н.Батцэцэг: Үзүүштэй, хүнд хэлэх гэсэн санаатай уран бүтээл
Монгол Улсын гавьяат жүжигчин
g
Н.Наранбаатарын энэ бүтээл монголын кино урлагийн түвшинг тодорхойлсон бүтээл болсон байх гэж бодож байна. Ирэх 2015 онд Монгол киноны 80 жилийн ой тохионо. Манайд жилд 40-60 орчим кино гарч байна гээд байгаа шүү дээ. Эдний зарим нь мэргэжлийн, зарим нь сонирхогчийн бүтээл байгаа. Манай энэ уран бүтээлд хамгийн чадалтай гэгдэг, олон уран бүтээлд уригддаг уран бүтээлчид тоглосон. Найруулагчийн хувьд залуу найруулагчид дотроо хамгийн сайнд ордог шүү дээ. Дуу хөгжмийг нь ч мэргэжлийн түвшинд хийгдэж, сайн дуучид дуулсан. Үзүүштэй, хүнд хэлэх гэсэн санаатай уран бүтээл болсон. Миний хувьд гадаад олон жил болсон Саянцэцэг гэдэг хүүхний дүр бүтээсэн. Миний нэг хэлдэг өгүүлбэр бий. “Би гадаадад олон жил болж эд хөрөнгө, тансаг амьдрал, өөрийн мөрөөдөж байсан бүх юмыг олсон. Гэхдээ би ганцхан хайр сэтгэлийг олоогүй. Одоо би тэр хайж явсан зүйлийнхээ дэргэд сууж байна” гэдэг. Энэ бол бас манай киноны хэлэх гэсэн нэг санаа. Энэ киног үзсэн хүмүүс өөрийн дотор нуугдаж байдаг нандин зүйлээ олж харна байх гэж бодож байна.
g
Ж.Мөнгөнсүх: Хайр сэтгэлийг хэрхэн харуулсныг ирж үзээрэй
“Эмоци” продакшны жүжигчин
g
Киноны маань нээлт боллоо. Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд энэхүү уран бүтээлд дөнгөж амьдралд хөл тавьж байгаа анхны үнсэлт, анхны хайр, анхны учрал гээд сайхан бүхнийг үзэж байгаа Эрхэс гэдэг гэнэн цайлган залуугийн дүрийг бүтээсэн. Манай “Сүүлчийн шөнө” гэдэг уран бүтээлд хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг маш өвөрмөц, гайхалтайгаар найруулагч Н.Наранбаатар маань үзүүлсэн. Хайр сэтгэл хэмээх хүний амьдралын хэзээ ч тайлагдашгүй оньсого мэт зүйлийг яаж харуулахыг зорьсныг ирж үзээрэй гэж хэлье дээ.
h
Ш.Гүрбазар: Хайрыг, нууц амрагийг, хүний хүсэл хяслыг муулаагүй
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч
h
Би хамгийн гол нь Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатартаа их баярлаж байна. Бид “Надаар тоглосон хайр”-аар уран бүтээлийн гараагаа эхэлж, таван хайрын жүжиг бичсэн. Миний хувьд анхны, хайрын кино. Сайн эсвэл муу кино болсны тухай хэлж мэдэхгүй. Хүний 18 наснаас 60 нас хүртэл амьдрал яадаг юм бэ, цаг хугацааны уртад ямар зовлон байдаг юм бэ гэснийг л харуулах гэсэн кино. Хайрыг, нууц амрагийг, хүний хүсэл хяслыг, хүний адыг муулаагүй. Хатуу үнэн амьдралд байх юм даа л гэсэн кино. Бид өөр өөрсдөө л хайрын тухай тайлбарлах юм бурхан бидэнд хариуг нь хэлээгүй болохоор би хэлж чадахгүй ш дээ.
h
-Та зохиол дээрээ ямар хугацаанд суув.
-Цагаан сарын шинийн 8-нд Н.Наранбаатар надтай уулзсан. Би дөрвөн сар суусан. Зохиолын ерөнхий санаагаа бэлэн болгоод зургаадугаар сард жаахан засвар хийгээд долоодугаар сард кино зургандаа орсон. Хүн төрөлхтөн хайр дээр их хариуцлагатай ханддаг. Хайр дурлал өөрөө хүний мэддэг сэдэв. Чи ч мэднэ, би ч мэднэ. Худлаа байвал хүн уурладаг. Үнэн байвал за яахав ээ зөв юм байна гэж боддог. Домгийн тухай кино байсан бол та нарын хэн нь ч ойлгохгүй. За нэг ийм юм байждээ л гэж бодно. Хайрыг бол хүн бүхэн мэддэг. Хүнд хамгийн ойрхон байдаг. Энэ киног үзээд үнэхээр ийм зүйл байдаг юм гэж бодвол бидний хийсэн бүтээлийн үнэ цэнэ гарна.
g
Найруулагч Н.Наранбаатар “Зүрхэнд үрчлээ суудаггүй гэдэг. Би энэ киног бүх насныханд зориулж байгаа. Хүн хорвоод төрөх, өтлөх, өвдөх, үхэх нь үнэн гэж хэлдэг түүний нэг хувилбарыг хайрлаж, дурлах нь үнэн гэж болох юм. Хүн хэдий нэр төр, алдар хүнд, амжилт дүүрэн амьдарсан ч гагцхүү амьдралын сүүлийн мөчид хамгийн нандин үлдэх зүйл бол хайр юм гэдгийг энэ кино өгүүлнэ. Бидний хамгийн үнэт зүйл бол хайр юм” хэмээн өгүүлсэн.
g
Эрхэм уншигч та хайрын үнэн учралын тухай, хүмүүний дахиж амьдрах гол цэнэг бол дурсамж, түүн дундаа хамгийн гэгээн дурсамж байдаг гэдгийг харуулсан “Сүүлчийн шөнө”-д саатаарай.
бйhбөы
Б.Бэхи
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ