Би алга болсон нь шоу биш
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сарын эхээр олны өмнө гараагүй билээ. Тэрбээр чихрийн шижин өвчний улмаас яаралтай эмчилгээ хийлгэж, хэсэг хугацаанд төрийн ажлаас холдсон гэж “Хөдөлмөрийн нам”-ын хэвлэл мэдээллийн албанаас уламжлав. Ким Чен Ун өчигдөр олны өмнө гарч, амиа алдсан, суудлаасаа буусан гэх бүх таамгийг үгүйсгэв. Энэхүү үйл явдлын дараа удирдагч “KCNA”агентлагт ярихдаа “Би алга болсон нь шоу биш. Миний бие сайн байгаа. Хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсэн минь үнэн. Өнөөдрөөс ажилдаа эргэн орсон” хэмээн ярьжээ. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг өмнө нь Ким Чен Уныг амиа алдсан хэмээн мэдээлж байсан. Дээрх мэдээллийн дараа Хойд Солонгосын удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, уучлалт гуйхыг шаардсан юм.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ