Жоли “Эр зоригийн одон”-гоор шагнуулав
Их Британийн хатан хаан II Элизабет холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолиг эрх нь зөрчигдөж буй олон мянган эмэгтэйчүүдийн дуу хоолой болж буйд баяр хүргэж “Эр зоригийн одон”-гоор шагнасан тухай“www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өчигдөр гэр бүлийнхээ хамтаар хатан хааны Букингемийн ордонд иржээ.
Жоли өнгөрсөн жилээс эхэлж НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын элчээр сонгогдож, “Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос биш” холбоог байгуулсан билээ. Тус холбооны хүрээнд тэрбээр эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг Африкийн таван оронд айлчилсан юм.
1
Хатан хаан жүжигчин бүсгүйг “Та болон таны эхлүүлсэн ажил гайхамшиг” хэмээгээд “Анжелина Жолид өөрийн биеэр шагнал гардуулсандаа талархаж байна. Таны эхлүүлсэн ажил олон эмэгтэйчүүдэд дэм өгөөсэй. Британийн хатан хааны хувиар Жоли таныг үргэлж дэмжих болно” гэсэн байна.
Жоли твиттертээ “Баярлалаа. Та бүхний урмыг хэзээ ч хугалахгүй” хэмээн жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ