Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

БОНХЯ-ны Говь танхимд

09:00-17:00 цагт UN-REDD хөтөлбөр, ХХААБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газраас хамтран зохион байгуулж буй “Хөдөө аж ахуй, ой, бусад газар ашиглалт/газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн (AFOLU/LULUCF) салбарын хүлэмжийн хийн тооллого” сэдэвт семинар болно.

ө

Цэнгэг ус байгалийн нөөцийн газарт

09:00-15:00 цагт Сав газрын зөвлөл байгуулагдаж байгаатай холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99130782

ө

ШӨХТГ-т

11:00 цагт Банкуудад хийсэн хяналт шалгалтын тухай болон цаг үеийн бусад асуудлаар өөрийн байранд хэвлэлийн бага хуралтай. Мөн бүтэн жилийн хийсэн хяналт шалгалтуудын тайланг олон нийтэд мэдээлнэ.

ө

СБД-ийн 42-р цэцэрлэгийн хажууд

11:00 цагт шинэ цэцэрлэгийн нээлт болно. Цэцэрлэгийн нээлтэд салбарын сайд нь ирж оролцоно. Утас: 98119897

ө

Vндэсний Статистикийн Хорооны байранд

11:00 цагт  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 9 сарын байдлаарх хэвлэлийн бага хуралтай тул эрхэм сэтгvvлчид та бvхэн хvрэлцэн ирнэ vv. Холбогдох утас: 261502, 99155044

ө

UBS телевизийн байранд

14:00 цагт болох СОДУРА уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хурлын үеэр киноны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна хэвлэлийнхэндээ кино нээлтийн урилгыг тараана.

ө

ШУА-ийн Нэгдсэн 1 дүгээр байрны 410 тоот хурлын танхимд

10:00 цагт "Монгол судлалыг дэмжих сан"-ийн оролцоотойгоор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй "МОНГОЛ НЭР ТОМЪЁО СУДЛАЛ-90" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99045949

ө

 Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт "Уурхайн ажилчдыг барьцаалсан гэх" иргэний хөдөлгөөн болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

ө

Blue Moon art gallery-д

18:00 цагт зураач, уран бүтээлч Ц.Солонгын "Сэтгэл шувуу" үзэсгэлэнгийн нээлт болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ